УЛС ТӨР
Хотын даргын орлогч Ж.Сандагсүрэн сэтгүүлчдийн асуултад хариулахгүй ЗУГТАВ

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилохыг дэмжсэн. Улмаар МАН-ын бага хурлаар мөн дэмжлээ. Одоо түүний нэрийг Ерөнхийлөгчид танилцуулсны дараа Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж санал хураана. Дараа УИХ-ын чуулганаар оруулж хэлэлцэнэ.
Тус хуралд Хотын дарга Д.Сумъяабазарын орлогч Ж.Сандагсүрэн ирсэн. Түүнээс хотын удирдлагууд хариуцлага хүлээх эсэх талаар тодруулахад “Тухайн үед яригдана биз дээ. Энд чухал асуудал яригдаад байна. Уучлаарай. Хотын удирдлагууд албан ёсоор байр сууриа илэрхийлнэ” хэмээгээд явав.
Тэгэж хэлсэн ч юм уу үгүй ч юм уу тэгээд ер нь хэнд ч хамаатай юм