Нийгмийн

МАН-ын Бага хурлаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад ДЭМЖЛЭЭ

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилохыг дэмжсэн. Үүний дараа МАН-ын Бага хурал цахимаар хуралдаж, Л.Оюун-Эрдэнийг 98,8 хувьтай дэмжсэн байна.

Түүний нэрийг Ерөнхийлөгчид танилцуулсны дараа Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж санал хураана. Дараа УИХ-ын чуулганаар оруулж хэлэлцэнэ. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нь Засгийн газрын сайд, Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон бөгөөд үүнийхээ таван жилд сайдаар ажилласан туршлагатай. Түүнийг намын шат шатны байгууллага, залуучуудын байгууллага, төрийн байгууллага, ЗГ, УИХ-д ажилласан арвин туршлагатай, төрийн ажил, Засгийн газрын бодлогыг цааш залгамжилж авч явж чадах чадварлаг боловсон хүчин гэж үзэж буйгаа Монгол Ардын намын дарга У.Хүрэлсүх болон намын Бага хурлын гишүүд хэлсэн юм. 

Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ТОВЧ НАМТАР:

Гэр бүл: Ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг

Боловсрол:

  • 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль
  • 2001 онд Бэрс дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр
  • 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
  • 2015 онд Харвардын Их сургуульд Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага:

  • 2001 он Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
  • 2002 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Хэнтий салбарын захирал
  • 2006 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Бүс хариуцсан Захирал
  • 2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
  • 2009 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2010-2014 он Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч
  • 2011 он Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
  • 2012 он Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button