НИЙГЭМНИЙСЛЭЛЭРҮҮЛ МЭНД

Баянмонгол хорооллын оршин суугчаас коронавирус илэрлээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын 416 дугаар байрны гуравдугаар орцонд амьдардаг иргэнээс PCR шинжилгээгээр эерэг тохиолдол бүртгэгдсэн тул тус байранд түр хугацаагаар хөл хорио тогтоож, хамгаалалтад авлаа гэж дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын зүгээс шинжилгээний баг яаралтай гаргаж тухайн орцны оршин суугчдаас PCR шинжилгээ авахаар ажиллаж байгаа аж.  Тухайн орцны оршин суугч иргэдийг  тусгай чиг үүргийн албан хаагчдын өгсөн заавар зөвлөмж, шаардлагыг дагаж хариуцлагатай байхыг  дүүргийн Онцгой комиссоос анхаарууллаа.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button