НИЙГЭМ

НӨАТ-ын 30 сая төгрөгийн азтан ӨНӨӨДӨР тодорно

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 24-нд НӨАТ-ын урамшууллын супер сугалааны эзэн болох 30 сая төгрөгийн азтанг тодруулах тохирлын нэвтрүүлэг орон даяар шууд явагдана.

Иймд иргэн та 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн 23:59 цагаас өмнө цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм.

Урьдчилсан байдлаар 2020 оны IV улиралд нэг сая 18 мянга 314 иргэнд 43.7 тэрбум төгрөг буцаан олгох юм байна. Өнгөрсөн оны III улиралд 993469 иргэнд 43.4 тэрбум төгрөг буцаан олгожээ.

Иргэдийн ebarimt системд бүртгүүлсэн мэдээлэл НӨАТ-ын тухай хуулийн 5.1 дэх заалтыг хангасан эсэхийг Татварын албанаас хянаж дуусаад, ажлын хоёр хоногт багтаан Сангийн яам руу руу шилжүүлэх журамтай. Сангийн яамнаас Төрийн сангийн буцаан олголтын тусгай данс руу ажлын 20 хоногт багтаан санхүүжилтийг өгч, Төрийн сан ажлын гурав хоногт иргэдийн данс руу шилжүүлэх юм.

Эх сурвалж: ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-01-24 16:18

Ene sugalaa gedgee boliochee nuutiin huvia nemeech butsaan olgoltoo uguuch

Баасансүрэн
Баасансүрэн
2021-01-25 07:24

Иргэд НӨАТ‐ыг өгөад сурчихсан одоо суг�##�аагаа болиоч гэж шаардаад байхад яагаад хүлээж авахгүй байнаа. Хэнд ашигтай байгаад байна. Суг�##�аа явуулахын оронд НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгох хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button