НИЙГЭМ

ТЦА: Зөвшөөрөл авсан иргэд шинжилгээгээ үзүүлээд хотоос гарч болно

Улаанбаатар хотод коронавирусийн шинэ голомт үүссэнтэй холбоотойгоор өчигдөр /2021.01.23/ нийслэлээс орон нутаг руу хувийн унаагаар зорчих иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласан тухай мэдээллүүд цацагдсан. Бид энэ тухай ТЦА-наас тодруулахад:

"НОК-оос зөвшөөрөл авсан иргэд, коронавирусийн шинжилгээ өгсөн бол 24 цагт багтаа нийслэлээс гарч болно. Мөн очих аймгийнхаа Онцгой комисст урьдчилан цахимаар мэдэгдэнэ. Иргэний хүсэлтийг хүлээн авсан аймгийн Онцгой комисс УОК-т хандана. УОК Нийслэлийн онцгой комист мэдээллийг дамжуулсны дараа хүсэлт гаргасан иргэнд утсаар мэдэгдэн, та нийслэлээс гарах боломжтой болсныг хэлнэ. Үүний дараа товчоонд ирэх нь зөв” хэмээх мэдээллийг өглөө.

Нийслэлээс гарах хөдөлгөөн хориотой хэвээр байгаа бөгөөд шинжилгээний бичигт үндэслэн зөвшөөрөл авсан автомашинуудыг гаргаж байгаа аж. Иймд зөвшөөрөлтэй иргэд коронавирусийн шинжилгээ өгснөөс 24 цагт багтаад нийслэлээс гарах боломжтой байна. Түүнчлэн нийслэл рүү орох хөдөлгөөн хэвийн үргэлжилж буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button