УЛС ТӨР

С.Бямбацогт: Халдвар алдахад иргэн Д-г баар, буудлаар явсан гэж зарлаад, хүний эрх маш их зөрчсөн

УИХ-ын чуулганаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ.Хуультай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Дотооддоо халдвар алдахад иргэн Д-г баар, буудлаар явсан гээд л хүний хүний нууцтай холбоотой асуудал үүссэн. Дөнгөж төрсөн эхийг шилжүүлэхэд бас хүний эрх зөрчсөн. Үүнийг энэ хуульд хэрхэн зрохицуулсан бэ. Хүний нууц задалсан албан тушаалтанд ямар хариуцлага тооцох вэ. Сургалтын төлбөртэй холбоотой асуудал байна. Бүх шатны хичээл хаагдсан. Бүгдийг нь хөнгөлдөггүй юм аа гэхэд сургалтын төлбөр тодорхой хувиар хөнгөлөх ёстой. Ялангуяа их дээд сургуулийн сургалтын төлбөр.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

Хүний нууцтай холбоотой асуудлыг цар тахлын үед олон нийтэд зарлаад байгаа. Энэ асуудлыг  зохицуулсан. Хэрвээ ийм эрсдэл гарч, хүний эрхийг зөрчвөл үүсэх үр дагаврыг шийдвэр гаргасан албан тушаалтан хариуцна гэж оруулсан. Сургалтын төлбөрийн асуудал тодорхой орсон. Оюутан сурагчдын сургалтын  төлбөрийг сургуулийн өмчийн хэлбэрийг үл харгалзан төлбөрийг хөнгөлөх, хойшлуулах буюу дараагийн сургалтын төлбөрт хойшлуулна гэж заасан.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

5 Сэтгэгдэл

  1. Бямбацогт оо, нэг хүний эрх бусдынхаар хязгаарлагдана. Нэг хүнийг нууж хаагаад олон зуун хүн х####двар авч болзошгүй байх нь зөв үү. Тэнэг гар вэ

  2. Бямбацогтын томъёололоор бол хулгайч, авилгачдыг нэрлэвэл хүний эрх зөрчсөн болох бололтой. Хуульч ч бол доо.

  3. Цар тахлын дэргэд юун сүртэй хүний эрх. Тэгвэл бусад нь ч эрүүл явах эрхтэй, хаана х####двар байж болохыг ч мэдэх эрхтэй.
    Худлаа ард түмний нэрийг барьж сонгогдсон гэчихээд тэднийгээ хөөрхөн хуурч ядуу зүдүү амьдруулж, өөрсдөө ханаж цадахгүй төсвийг цөлмөн, бүр их өртэй болгочихоод.

    ХӨХ ТЭНГЭР МИНЬ! Эзэн Чингис хааны үр удам, газар нутгИЙГ хамга####ах баатарыг төрүүлж өгөөч

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button