НИЙГЭМ
Завханы Улиастайд сэжигтэй тохиолдол илэрч, хөл хорио тогтоов

Завхан аймгийн Улиастай хотод коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн тул хөл хорио тогтоон, зам хаажээ.
Тухайн иргэн 10 хоногийн Улаанбаатараас Улиастайд очсон, сүүлийн хоёр өдөр халуурч, амт, үнэр мэдрэхээ больсон гэнэ.
Завхан аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаан, Улиастайгаас орох, гарах хөдөлгөөнийг хаан, тухайн иргэний PCR шинжилгээнд хамруулахаар болсон гэнэ.
Г.ЖАРГАЛ