ЭРҮҮЛ МЭНД

13-р хорооллын “Нүүдэлчин” цайны газраар үйлчлүүлсэн иргэдийг шинжилгээ өгөхийг уриаллаа

ЭМЯ-наас цаг үеийн мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр “ Халдварын сүүлийн батлагдсан тохиолдлууд, идэвхтэй байгаа голомтуудад тандалт хийсээр байна. GB таурт байрлах ББСБ-ын голомт  үргэлжилж байна. Нийтдээ эндээс гаралтай тохиолдол 25 болсон байна. Сүхбаатар дүүрэгт байрлах гутлын цехтэй холбоотой нийт 22 тохиолдол бүртгэгдлээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн Содон хороололд байрлах супермаркетад 8-9 тохиолдол бүртгэгдээд байна. Сүхбаатар дүүргийн  15,16-р хороо, Бэлхийн гудамжинд халдвар бүртгэгдсээр байна. Энэ хүмүүс цаашаа халдвар тархаах эрсдэл нэмэгдээд байгаа. Баянзүрх дүүргийн 17-р хорооны нийтийн байр байна. Шинжилгээ авч байна.

13-р хорооллын “Нүүдэлчин” цайны газраас хүн өвчилсөн. Үйл ажиллагааг нь зосгоож, ойрын хавьтлыг тусгаарласан. Энэ цайны газраар сүүлийн 7 хоног үйлчлүүлсэн хүмүүс шинжилгээ өгөх хэрэгтэй байна. Одоо 20-иод голомт байна. Үүнээс маш идэвхитэй байгаа нь 9 байна. Тиймээс иргэд анхааралтай байх хэрэгтэй” гэлээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button