ЭРҮҮЛ МЭНД
БХИС-ийн хоёр албан хаагчаас үүдэлтэй халдварууд гарч байна

ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.
Тэрбээр “Батлан хамгаалахын их сургуулийн хоёр албан хаагч өвдсөн. Нэг хүнийх нь гэр бүлийн таван хүн өвчилсөн. Ойрын хавьтлуудыг тусгаарлалтад оруулсан. Хавьтлын шинжилгээ хийгдэж байна. Баянзүрх дүүргийн тадугаар хороонд хамаарна. Халдварын хүрээ хязгаар тэлсэн үед иргэд сэжигтэй, шинж тэмдэгтэй байвал дүүрэг болон эрүүл мэндийн төвдөө хандах нь зүйтэй” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.