УЛС ТӨРЭРҮҮЛ МЭНД

И.К.Азизов: “Спутник-V” вакциныг Монголд нийлүүлэх хэлэлцээ хийнэ гэдэгт итгэж байна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзжээ.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн дагуу бүхий л салбарт амжилттай хөгжиж буйг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 халдварын цар тахлын үед эдийн засаг, гадаад худалдаа, бүх салбар дахь хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг тэрбээр тодотгоод, хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллах болно гэдгээ илэрхийлэв.

ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов Шадар сайдыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссийн ахлагчаар Шадар сайд үргэлжлүүлэн ажиллах болсонд өндөр ач холбогдол өгч байгааг дуулгав. Тэрбээр 2020 онд болох байсан Засгийн газар хоорондын 23 дугаар комиссын хурлыг ойрын хугацаанд цахимаар зохион байгуулах саналтай байгаагаа дуулгав.

Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Монгол Улсын УОК-оос шуурхай арга хэмжээ авч Алтанбулаг боомтын үйл ажиллагааг түр журмын хүрээнд тогтворжуулах, Covid-19-ийн эсрэг “Спутник V” вакциныг цаашид Монгол Улсын зорилтот бүлгүүдэд болон нийт хүн амд нийлүүлэх асуудлаар цаашид үргэлжлүүлэн ажил хэргийн хэлэлцээ хийнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн ОХУ-ын ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов хэллээ.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газар хоорондын 23 дугаар комиссын хурлыг ойрын хугацаанд цахимаар зохион байгуулахаа илэрхийлээд цаашид бүхий л салбарт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: Шадар сайдын хэвлэлийн алба

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
МОНГОЛ ХҮН
МОНГОЛ ХҮН
2021-02-04 15:57

ОХУ-ын " Спутник V " вакцин авчирахад Монголчуудаас олон олон хүн хийлгэх нь гарцаагүй. Тэгээд ч зөөж авчирахад ч ойрхон юм. Байг�##�ь цаг уур нь ч адилхан юм. Дэлхийд ч их үнэлэж байна....2 орны хүн ард физиологийн хувьд ч төстэй гэж бүдүүлгээр хэлье. Энэтхэг хаана билээ!!! Тэнд өвөл ч байхгүй.
Ер нь тэгээд 20р зуунд хаана үйлдвэрлэсэн эм тариа вакцин хэрэглэж Монголчууд бид эрүүл боллоо!!!!!
Нэгэнтээ вакцинжуулах нь сайн дурын мөн үинэ коронагийн вакцин сонголт их байгаа тул сайн тооцох хэрэгтэй.
Мөн хүн амаа маш хурдан вакцинжуулая гэвэл цаг хожих боломжтой ч юм шиг...
Лав л үр дүн нь 91% аас дээш гэж дэлхийд зөвшөөрчихлөө.
Вакцинд улс төр ёстой падлийгүй

Зочин
Зочин
2021-02-04 16:08

delhiin eruul mendiin baiguullagaas mongol 180.0 vaccin ogno gesen. ehnii hagas jild shuu. bayan ornuud ali hediin heden sayaar zahialaad jiliin daraagaas l olj avch magadgui bna. oros vaccinaa hurdan avya.

Зочин
Зочин
2021-02-04 16:26

zasgiin gazar yagaad iim medremjgui udaan bna. delhii oros vacciniig huleen zovshoorood baihad yugaa hiigeed bna.

Зочин
Зочин
2021-02-04 17:42

Оросын Спутник сайн вакцин бололтой, хөршөөсөө авах нь зөв. Бидэнд төрсөн цагаас л Орос вакцин тарьж , элдэв өвчнөөс хамга�##�саар ирсэн.

bi bna
bi bna
2021-02-05 07:37

заза хийлгэёдээ

Холбоотой мэдээ

Back to top button