Нийгмийн

Ахмад ажилтнуудын хандивласан малын нэмнээ, ажлын бээлийг өвөлжилт хүндэрсэн аймгийн малчдад өгчээ

Монгол цэргийн нэгдсэн холбоо, Армийн ахмад холбоочдын нийгэмлэг, Оёдлын үйлдвэрийн нэгдлийн ахмад ажилтнууд хандивын аянд нэгдэж, эд материалын болон мөнгөн хөрөнгийн тусламж үзүүллээ.

Тодруулбал, 900 000 төгрөгийг бэлнээр, 500 ширхэг тугал, хурга, ишигний нэмнээ, 80 ширхэг ажлын бээлий, 60 ширхэг хөвөнтэй бээлий, 2000 ширхэг амны хаалт,  хайрцаг шүдэнз хандивласан юм.

Хандивыг Улсын онцгой комисс, өвөлжилт хүндэрсэн Сэлэнгэ, Баянхонгор аймаг, Сонгинохайрхан дүүргийн Жаргалант хорооны  малчдад хүлээлгэж өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button