НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

40 гаруй мянган хүн шинжилгээ өгөөд байна

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу өнөөдрөөс буюу 2021 оны 02 дугаар сарын 11-нээс нийслэлд "Нэг хаалга-Нэг шинжилгээ" хийж эхэлсэн.

Эрүүл мэндийн байгууллагын мэдээнээс үзвэл 14:30 цагийн байдлаар найман дүүргийн 40 гаруй мянган хүн "Ковид-19"-ийн шинжилгээ өгөөд байна. Энэ нь иргэд шинжилгээнд идэвхтэй хамрагдаж байна гэсэн үг юм.

"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд нийслэлийн найман дүүрэгт 84 цэг, явуулын 146 багт 1414 эмч, мэргэжилтэн ажиллаж байна. Халдварыг илрүүлэх, тандах зорилготой шинжилгээнд халдварын голомтын идэвхитэй бүсэд хамаарах эрсдэлтэй хороодоос сонгогдсон айл өрхийн нэг гишүүн хамрагдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-02-11 16:38

Өдөрт 100000 аваад 4 өдрийн дараа нээж болох бишүү.

Холбоотой мэдээ

Back to top button