Нийгмийн

24 цагийн хугацаанд товчоодоор 610 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ

Өнөөдөр өглөөний  08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 76 ажилтан, албан хаагч үүрэг гүйцэтгэн  ажиллаж байна. Үүнээс  эрүүл мэндийн байгууллагын 20 албан хаагч ажиллаж байгаа юм.  Дээрх хугацаанд товчоодоор орсон 324, гарсан 286 нийт 610 автомашин нэвтэрчээ.  

Эдгээр тээврийн хэрэгслээр нийт 900 зорчигч товчоодоор  орж гарсан бөгөөд  эрүүл мэндийн хяналтаар сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.  

2020 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрөөс хойш нийт 254,551 автомашины 602,480 иргэнд эрүүл мэндийн хяналт хийжээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button