НИЙГЭМ

Амай: Би хашхирмаар байна...

2021 оны хоёрдугаар сарын 4.

Ардчилсан хөрөнгөтний Монгол Улс. Хөдөө, Монгол гэртээ.

Сүүлийн үед олон нийтийн мэдээллээр гараад байгаа хээл хахуульд автсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн политикуудын (Улс, Төр-ч гэж буруу орчуулсан, хөрөнгөтний тогтолцооны энэ үгний үндэс нь “полиси” буюу бодлого) хэргүүдийг хараад, хөрөнгөтний(капитализм) нийгмийн шударга бус амьдралыг жигшиж, уурандаа ХАШХИРМААР санагдаж байна.Ах эгч нар яаж ийм аймаар байж чадна вэ? Манай үеийнхний хүүхэд, залуу нас тэр чигээрээ дээд үеийнхний бүтээсэн шударга бус нийгэмд өнгөрлөө.

Хэнд, юунд итгэхээ ч мартлаа.

Африк тивийн гуч гаруй орныг хоёр жил хагасын хугацаанд туулж байхдаа, биднээс тавь, жаран жилийн өмнө хөрөнгөтний тогтолцоо руу халтиран орсон, иргэний дайн, дотоодын хямралтай улсуудын жирийн иргэдийн амьдралыг судлаад, капитализмын үндсэн хууль, сонгуулийн тогтолцоогоо бид үргэлжлүүлбэл гучин жилийн дараа хаа хүрэхийг олж харсан юм.

Аялж байх үедээ Африкийн орнуудын төр атгаж буй хүмүүсийн баян тансаг аж амьдралын тухай европын ТВ-ийн баримтад нэвтрүүлэг үзээд, хүмүүнд ийм их шунал хаанаасаа байдаг юм бол оо? гэж тухайн үед гайхаж билээ.Ард иргэд нь хоолгүй өлсөж, улс орон нь дампуурсан байхад, Дэлхийн хамгийн үнэтэй бренд хувцас, гоёл, машин, үнэт эдлэлийг зуу зуугаар нь цуглуулсан нэгэн улсын тэргүүн хатагтай, европын сэтгүүлч хүүхэнд олон зуун мянган долларын үнэтэй төрөл бүрийн гутлаа өрсөн хувцасны өрөөгөө гайхуулж байв.

-Энэ хүмүүс ард түмнээсээ хулгайлсан энэ их хөрөнгө, мөнгөөрөө ингэж онгирч болж байгаа юм уу? гэж Африк нутгийн хүнээс асуухад

-Эд нар өөрсдөдөө ард түмний баялгийг хувьдаа авч болно гэж хууль гарган хулгай хийдэг. Цэрэг, цагдаа, тагнуулыг ядуу байлгаж, цалингаар нь атгадаг болохоор халдашгүй. Гадаадад өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө авчихсан, хүүхдүүд нь тэнд тансаг сайхан амьдардаг. Өөрсдөө энд улсын мөнгө үргэлжлүүлэн идэх гэж түр байгаа. Хоёр гурван пасспорттой болохоор аюул нүүрлэвэл гадаад руугаа зугтана. Өмнө зөндөө ийм явдал болж байсан.

-Энэ хүмүүст чинь овог, нэр хүнд, нутаг ус, ах дүү, хамаатан садан гэж байдаггүй юм уу? Ард түмнийхээ өмнө ичдэггүй юм уу?

-Мөнгөтэй хүн юун даа ичдэг юм. Бүхнийг худалдаж авч чадах юм чинь! гэж хөрөнгөтний тогтолцоонд мөлжүүлсэн, Африкийн ядарсан улсын, итгэлээ барсан нэгэн залуу хариулж билээ. Төрсөн цагаас нь ийм байсан болохоор тэрээр амьдрал өөрчлөгдөж болохыг харахгүй байв.

Ямар аз болж Монголд ийм биш юм бэ гэж 2007 оны үед бодож байлаа.

Гэтэл, сүүлийн үеийн мэдээгээр гарч байгаа урвагч, хулгайчдын Монголоо тонон дээрэмдсэн мөнгө, Эх орноо худалдаж, хохироосон хэмжээ, хүүхдүүдийнх нь гадаадад дахь тансаг амьдралын тухай мэдээллүүдийг үзээд, гучин жилийн дараа Африк шиг болно гэж сэрэмжилж байсан аюул аль хэдийнээ биднийг нөмөрсөн болохыг ойлгосон.

Улс орныхоо хилийн бүрэн бүтэн байдлын төлөө амьдралаа өнгөрүүлсэн, хилийн цэргийн хошуучийн эхнэр, ная гарсан эмээ маань сарын 300.000 (100 ногоон) төгрөг, Дээд боловсролын төлөө 50 жил тасралтгүй ажилласан Монгол улсын их сургуулийн доктор, профессор аав маань сарын 900 000 (300 ногоон) төгрөгийн тэтгэвэр хүртэж, амьдралаа арай хийн авч явж байхад, мэдлэг боловсролгүй хулгайч, луйварч, цүнх баригчид ардчилал ярин Монгол Төрийн оройд тухлан сууж, тэрбум тэрбумаар нь хулгайлсаар.

Тэнгэр шүтээнтэй, Хүн гаралт нүүдэлчин овог аймагууд Их Эзэн Хааны дор ураг, нутгаа нэгтгэсэн, ахан дүүсийн МОНГОЛ ҮНДЭСТний, ах эгч нарын үеийн зарим хүмүүсийн шуналыг хараад нүдэндээ итгэмээргүй санагдаж байна.

Ийм муухай хүмүүс бидний дунд хаанаас, хэзээ, хэрхэн гараад ирэв ээ?Ямар эцэг эх, удам, нутаг нь ичих нүүрээ элгэн дээрээ наасан ийм шуналын тулам болсон хүмүүсийг төрүүлэн өсгөөд, буруу хүмүүжүүлэн Үндэстний орой дээр залж, Монгол түмнээрээ өөрсдийгөө хараалгана вэ? Үр удам, төрөл төрөгсөд, нутаг усныхаа нэр хүндийг шившгийн далайд булсан нүгэлтнүүд юу бодож явдаг юм бол оо? Бохир мөнгөөр нэг, хоёр үе нь жаргах л байх, гэхдээ “Хулгайчийн хүүхэд хулгайч шүү” гэж уламжилдаг нэг үндэстэй Монгол Улсад хойч үе нь яаж аж төрөх юм бол доо? Ганган машин, тансаг байшин, их хэмжээний мөнгө бүгд хугацаатай, харин муу нэрийг хусавч арилахгүй.

Нэр хугарвал яс хугарна. Хэрэг илчлэгдэж, буруу нь тогтоогдвол “яана аа” гэсэн айдас урвагчдыг ямар их зовоодог бол оо? Ажил амьдралыг нь тонож, гэмт хэргийн замд түлхсэн хүмүүсийн үзэн ядалтаар дүүрсэн торны цаана орж, харанхуй, чийглэг, аюултай өрөөнд удаан хугацааг тэсэж өнгөрүүлнэ гэж бодохоос айдаг байх даа.Муу амьдарснаасаа болж төрөлх хот, нутагтаа амар амгалан алхаж, хүмүүсийн нүд рүү нь нүүр бардам харж чадахгүй өндөр хана, машины харлуулсан шилний цаана нуугдана, зарим нь харь нутаг руу цагаачилна, гадаад дахь тансаг хаус руугаа зугтана. Үр хүүхдүүд нь гадаад хүмүүсийн дунд өснө.

Ганцаардана. Тэнгэрийн орноос хөөгдөнө гэдэг ямар өрөвдөлтэй бас харамсалтай үйлийн үр вэ.Бид Дэлхий Ээжийнхээ хэвлийг зарсан үеэс их мөнгөний хараал тусч, ах эгч нарын үеийнхний зарим нь аймшигтай чөтгөр болжээ. Эд бол хог шүү гэж өвөг дээдэс маань анхааруулсаар байтал эд хогшилд нэр хүндээ алдаж, үеийн үед муугаар дуурсагдах болж байгаа нь, зөв хүмүүжилгүй, боловсролгүй, түүх уншиж судалдаггүй хүмүүсийг төрийн толгойд гаргадаг хөрөнгөтний тогтолцооны гай юм.

АРДЧИЛАЛ ГЭЖ БУРУУ ОРЧУУЛСАН КАПИТАЛИЗМ

Монголд хөрөнгөтний төрийн эргэлт болоод арван тавхан жил өнгөрсөн 2005 оны намар, Дэлхийг тойрон хөгжлийн нууцыг олохоор аян замдаа гарч байхдаа, капитализм гэж юу болохыг бүрэн ойлгоогүй, ах, эгч нарын зааснаар ардчилал гэж эндүүрч байв.Гурван зуу гаруй жилийн өмнө Европт техник, аж үйлдвэрийн хөгжил, хар тос, нүүрсний хэрэглээг дагаад, Хөрөнгөтнүүд гэдэг шинэ, хүчирхэг нийгмийн бүлэг буй болжээ. Тэд хуучны, удам дамждаг Вант(манайхаар Хаан) болон феодалын(ноён-боол эзэмшигч) засаглалыг нурааж, өөрсдөө төрийн тамга атгахын тулд Демокраси бол ардчилал гэдэг худал онолыг олон түмэнд түгээгээд, ардын нэртэй хувьсгалуудыг санхүүжүүлж, төрийн эргэлтүүдийг зохион байгуулаад, улс орнуудыг өрөнд оруулж атгасан.Демокраси гэх 2000 жилийн өмнөх Грекийн засаглалын нэр томьёог Демо-ардын, краси-засаглал гэж худлаа тайлбарлан, Ардчилал гэж орчуулж болохгүйг судлаач Болор ах надад тайлбарлаж өгөхөд, олон зүйлийн учир тайлагдсан юм.Нээрээ, тэр үед хаанаасаа ардын засаглал байх вэ дээ.Тэр үеийн боол эзэмшигч ноёд(Демо) нар, төр атгаж буй удам дамждаг вант(Хаант) засаглалаа унагахын тулд зохиосон тогтолцоо байсныг түүхийг нь судлаад ойлгосон.Хүн бүр сонгох, сонгогдох эрхтэй гэж тунхагладаг ч, хөрөнгөтэй эсвэл түүний цүнх баригчид л сонгуульд нь орж, ялах боломжтойг капитализмын түүхэн замнал, АНУ-ын төрийн бүтэц, манай сүүлийн 26 жилийн түүхээс харж болно.Хөрөнгөтний тогтолцоо буюу капитализмыг Казино-той зүйрлэх хэрэгтэй.Тансаг сайхан үнэртэй, тохилог гоё орчинд ирсэн зочин өөрийгөө баян, жаргаж буй хүнд тооцон, насан туршдаа мартахааргүй гоё дурсамжтай болдог ч, эцсийн дүндээ казиногийн эзэн хожиж, зочин өрөнд орон, ядуугийн туйл руу хөөгдөж гардаг. Эсвэл хонгилийн үзүүрт буй гэрэл мэт дагадаг.Хөрөнгөтний тогтолцооны өрийн дарамтад орсон улсуудын амьдрал ямар болдгийг Африк, Латин Америк, Азийн олон оронд харж байсан бол эдүгээ нийтээрээ өрөнд орсон Монголдоо харж байна.Зөвхөн мөнгөтэй хүн л ноёлдог ардчилал гэж бид буруу орчуулсан хөрөнгөтний тогтолцоонд сэхээтэн, мэргэжилтнүүд төр, засагтаа зүтгэх арга байхгүй. Цалингаараа амьдардаг тэдэнд өндөр өртөгтэй сонгуульд оролцох их хэмжээний мөнгө, хүмүүст худлаа хэлэх амлалт хаанаасаа байх вээ.Демокраси, ардчилал гэх нэрсийг ашиглан, 300 гаруй жил тогтвортой үргэлжлүүлж байгаа, зохион байгуулалттай дээрэм болохоор, байгалийн баялагтай улсуудын удирдлага хээл хахуульд автан, барьцаалагдаж, ард иргэд нь өрөнд баригдах нь элбэг. Мөнгөний төлөө бие, сэтгэл, нэр, төр, улс орноо зарах нь хөрөнгөтний тогтолцооны нийтлэг шинж болохыг 88 улсыг судлаад мэдлээ. Найруулга, сценаритай олон улсын ажиллагаа болохоор эсрэг зогсох амаргүй, гэхдээ боломжтой.Мөнгөтэй, эсвэл их мөнгөний ивээлтэй хүмүүс л төрийн тамга атгадаг тогтолцоо болохоор улсаа зардаг урвагчид, ядарсан иргэдээсээ луйварддаг хулгайчид, утсан хүүхэлдэйнүүд л төрийн тамга атгаж, хулгай дээрэм, тонуулаа хийдэг.Ерээд онд гаднын тархи угаалгад автаж, эдийн шунал туссан, хүмүүжлийн доголдолтой хэсэг ах эгч нар, богино хугацаанд хөрөнгөжихийн тулд Демократ үзлийг ардчилал гэж буруу орчуулан Монголдоо дэлгэрүүлж, юу ч мэдэхгүй залуусыг турхиран, төрийн эргэлт хийсэн байдаг. Ардчилсан тогтолцоог бид 1924 онд шашны төрийг халаад байгуулсан шүү дээ. Аав, ээж, эмээ өвөө нар 50 жил нойр хоолгүй хөдөлмөрлөж буй болгосон бүтээн байгуулалт, баялгийг ах эгч нарын үеийн хулгайчдын нэгдүгээр ээлжийнхэн тавхан жилийн дотор үрэн таран хийж, улс орноо дампууруулан, ард иргэдээ гуйлгачин, цагаач, байгаль эхийгээ үнэлэгч болгосон.1994 оноос хулгайч, дээрэмчид Төр, Засгийн удирдлагад гарч, гар хөлөө мэргэжлийн салбар бүрд шургуулан, хорин долоохон жилийн дотор олон мянган жил өвөг дээдэс маань амь насаараа хамгаалж ирсэн байгаль, газар нутгийг лиценз нэрээр зарж, улс орны ирээдүйг тансаг амьдралынхаа төлөөст барьцаалсан.Ардчилсан хөрөнгөтний тогтолцооны шилжилтийн үе ийм байдаг юм гэж луйварчид Монголчуудын тархийг угааснаас болж, шилжилтийг дуусахыг нь нийтээрээ хүлээсээр.Дэлхий судлаачийн хувьд хэлэхэд, хөрөнгөтний тогтолцоонд хувьсгал, төрийн эргэлтүүд тогтмол гардаг шалтгаан нь ардчилсан гэх худал нэртэй сонгууль нь төрийн босгыг унагаж, хялбар баяжихын шунал туссан мэдлэг, боловсролгүй этгээдүүд, мөнгөний гар хөл болж, хоорондоо алалцдаг явдлаас үүдэлтэй.

АРДЧИЛАЛ, ШУДАРГА ЁС ХААНА БАЙНА АА

Тэнгэр шүтээнт, нүүдэлчдийн өнө эртний соёл иргэншлийн бүх хугацаанд хамгийн хол нутагт мөрөө гаргаж, тусгаар улсынхаа далбааг мандуулан, амьд ахуйдаа нэрээ түүхэн шастирт мөнхөлсөн, 12 жилийн хүнд даяанчиллын хугацаанд 86 улсыг туулан судалж, 21-р зууны эхэн үеийн хүмүүн төрөлхтний амьдралын тухай фото зураг, тайлбартай 24 000 ширхэг Монгол бадарчин зургаан боть номыг Монголчууддаа түгээсэн, Дэлхийн хамгийн аюултай, дайн дажинтай арав, хорин нутгийг ганцаараа туулж, Монгол эр хүний эр, зориг, тэсвэр, тэвчээр, мэдлэг чадварын шинэ хязгаарыг Дэлхийд нотолсон, Улс, орон, ард түмнийхээ өмнө гүйцэтгэсэн ажлуудаараа Төрийн болон төрийн бус арав гаруй салбарын өмнө байгаагүй дээд амжилтыг тогтоон, энгэр дүүрэн одон, медалиар шагнуулсан, хүмүүн төрөлхтний долоон тэрбум хүмүүн дунд хамгийн их юм үзэж, нүд тайлсан цөөн хүний нэг болж, ШУА-ийн олон улс судлалын профессор цол хүртсэн, Африк судлалыг Монголд үндэслэгч, олон улсын харилцааны дээд мэргэжилтэн, соёл, аялал жуулчлалын салбарын тэргүүний ажилтан, боловсролын салбарт Дэлхий судлалын шинэ хуудас нээсэн, мэргэжсэн боловсон хүчин Бат овогтын Жамбалсүрэн профессорын хүү Золбаяр буюу Амай би, өөрийн мэдлэг туршлага, олон төслүүдээ Төр, Засагтаа зориулъя гэж, сүүлийн арван жилийн хугацаанд бүх Ерөнхийлөгчид, Ерөнхий Сайдууд, Гадаад харилцаа, Аялал жуулчлал, Боловсрол, Соёлын Сайдуудад хандсан боловч хариугүй, өдий хүрсэн байна.

Ганц удаа, Н.Алтанхуяг Ерөнхий Сайд байх үедээ хүлээн авч, манай БАТ овогтын Монгол Бадарчин төслийг дэмжинэ гэсэн боловч, Соёл, Аялал жуулчлалын Сайд Ц.Оюунгэрэл уулзаж, дэмжихээс татгалзсанаар Дэлхийгээс олж мэдсэн зүйлсээ одоог болтол ажил болгож чадахгүй, хүлээж байна.Ардчилсан хөрөнгөтний тогтолцооны 26 жилийн хугацаанд Төр засгийн удирдлагад гарсан ах эгч нарын олонх нь хувийн бизнес, ашиг хонжооны төлөө амьдарч явсан намтартай байдаг. Тэд, ашгийн бус “Нийгмийн ажил” хийж үзээгүй, ач тус, үр өгөөжийг нь мэддэггүй болохоор хэзээ ч дэмждэггүй.Ямар ч мэдлэг, боловсролгүй даргын хүүхэд, ах, дүү, хамаатан садан, цүнх баригч, мөнгөөр албан тушаал авагчид Монгол Үндэстний мэргэжлийн салбаруудын орой дээр гарах ямар аюултай болохыг бүх салбарын доголдол харуулж байна.

Соёл, Аялал жуулчлалыг үсрэнгүй хөгжүүлэх бодлогыг боловсруулахын тулд дэлхийн олон зуун, өөр өөр соёл иргэншлийн амьдрал, өв уламжлал, түүх, аялал жуулчлалтай нь танилцаж, Монголдоо хэрэгтэй гэсэн бүхнийг авч ирсэн боловч, цүнх баригчид бүх шатанд шигдэнэ суусан хөрөнгөтний тогтолцооны үед мэдлэг, туршлагын ач тусыг мэдэхгүй тэд өөрийн амьдралаа сайжруулах арга зам хайж, мэргэжилтнүүдийн салбартаа гүйцэтгэх ажлыг боож сууна.

Дэлхийн хэмжээний түүхэн ажлын ачааллаас болж хүнд өвдөн, группд орж, өвчин шаналалд унах үед Монгол Бадарчин төслөө 12 жил хэрэгжүүлэхийн тулд эргэн тойрноос зээлсэн таван зуу гаруй сая төгрөгийн өр, эмчилгээний их зардалтай нүүр тулж, эрүүл мэндээ золиослон байж улс орондоо гүйцэтгэсэн гавьяаг үнэлж өгсөн энгэр дүүрэн одон, медаль өнөөдрийг хүртэл ганц ч эм авахад туслаагүй байна.

Өөрийн бүхнээс татгалзаж, бясалгал, судалгаа хийдэг бадарчны төөргийг дагасан болохоор ашиг хайж, эд хогшил цуглуулаагүй би, гэр бүл, дотнын хүмүүсийн дэмжлэгээр хүнд цаг үеийг туулсаар.Хүмүүн төрөлхтний амьдралыг Монголчууддаа Монгол хэлээр хүргэж, хөгжлийн нууцыг олж ирэхийн тулд хэр баргийн хүний давахгүй тийм хүнд ачааллыг дааж, үүргээ гүйцэтгэж ирээд өвдөн, группд байгаа болохоор амьдралаа босгох ихэнх боломжууд хаагдсан байна.Амьдралынхаа хагасыг улс, ард түмэндээ зориулсан хүн, их хэмжээний өрөнд орж, эрүүл мэндийн шалтгаанаас болж, өдөр тутмаа хүнд авч явж байхад, Улс ард түмнээ зарсан хулгайч нар, тэдний үр хүүхэд нь гадаадад, мөнгөө хийх газаргүй тансаг сайхан жаргаж байгааг хараад уурандаа хашхирмаар байна.Ах эгч нарын заримын бүтээсэн ийм шударга бус нийгмийн манай үеийнхэн дүү нартаа өвлүүлнэ гэж үү?

Амай - "Явсан хүнээс үг сонс" уулзалт

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-17 10:58

оюунка февёрит гэсэн ахаа хэзээ хорих вэ

Зочин
Зочин
2021-02-17 12:12

энэ мэтийг гажигууд д�##�д ороосой

Зочин
Зочин
2021-02-17 12:54

Үнэнийг ярайт�##� бижжээ африкийн араас бичигдээд эхэлсэн бидэнд нэр төртэй үхэхч эрх байхгүй тийм л ядууруулсан орон

ЗОЧИН
ЗОЧИН
2021-02-17 12:55

монгол улсад юу гийгүүлсэн юм вэ худлаа баахан тэнэж явж ирчихээд өөрийгөө гавьяа байгуулсан гэх гээд байгаа юм уу хаашаа юм вэ

ба
ба
2021-02-17 15:25

Үнэн бичсэн байна.

Уншигч
Уншигч
2021-02-17 18:58

Өөрийн сонголт, хэнээр өрөвдүүлж, хэнээр тэтгүүлэх гэсэн юм. Хэн ч томилолт өгч хүчээр явуулаагүй, эцсийн хариуцлагаа өөрөө л хүлээнэ, хэн нэгэнд бу�####�д буруу өгч боломгүй, номоо үнэтэй зарах эсэх нь бүүр ч хамаагүй, гомдсон тунирхсан үг үйлдлээр хол явахгүй, бас хэн ч ойртуулахгүй, ойртвол гомдоод туниад илүүг нэхнэ гэж мэдэж байгаа учир, аа бас хуучнаа санаг�##�заад соц нийгмээ үгүйлээд хэрэггүй биз ээ, үзсэн харсаг сонссоноо эрдэм болгож бусдын хүсэл сонирхолд нийцүүлж хөрөнгө босго, эрдэмтэй бас баян хүн 3 төрд нүүртэй гэж ардын үг байдаг юм, өөрийгөө битгий өрөвд хүчлэн бос хүссэнээ хий , хэрэв чадахгүй бол бу�####�д бүү гомд бас бүү тунирх, бас харааж муучлах хэрэггүй, өөрөө л бос бу�####�д хэрэгтэй хүн бол

ZOLOOD ANGIIH N HUUHED
ZOLOOD ANGIIH N HUUHED
2021-02-20 10:29

Cham shig iim guihen bodoltoi, nimgen bolovsroltoi tur zasgaas yum neheed hevtchihdeg zaluuchuud olon bval suirel ch buur oirhon bndaa. Heden jil club dj arhi dars zodoon tsohion hj yavaad oligtoihon surch ch chadaagui bizdee chi. Muu hund ug buu duulga gegcheer cham shig academic bolovsrol muutai garuud delhiigeer yavj yavchaad iim l yum olj harna daa. Chi ooroo hii l dee, ooroo oorchil l doo. Tolgoi chin tom dutah bailgui dee. Yadaj hunees ug sonsoj sur. Yamar humuus chamaig dagaj baina, har. Gaigui oligtoi bolovsroltoi humuus chamaig sonsohgui bgaa bzdee. Chinii durgui buh shig ooriihoo zuv met zutgedeg. Shiidel yarihgui asuudal gonshignoj bdagaas chin humuus chamaig yamarhuu shallow hun holhiig medej zaigaa barij bna. Come on man

Золоод
Золоод
2021-02-20 10:35

Хүнээс үг сонсож сур. Битгий гоншигно, үзэл бодол шийдэл бв�##� өөрийн санаа нийлдэг хүмүүстэй нэгд, тэдэнтэй нийлж түгээн дэлгэрүүл.

Холбоотой мэдээ

Back to top button