НИЙГЭМ
Багануур дүүрэгт дахин хоёр тохиолдол илэрч, PCR-аар баталгаажив

Багануур дүүрэгт коронавирус халдварын тохиолдол дахин хоёроор нэмэгдэн, PCR шинжилгээгээр баталгаажжээ.
Энэ талаар Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Д.Шинэбаяр “Хоёрдугаар сарын 13-нд “Амгалан” амаржих газартай холбоотой хоёр тохиолдол Багануурт илэрсэн. Үүнтэй холбогдуулан тухайн иргэдийн ойрын хавьтлаас шинжилгээ авч, байрыг нь тусгаарласан.
Өчигдөр хоёр хөршөөс нь шинжилгээ авахад халдвар илэрч, PCR шинжилгээгээр батлагдлаа. Ингэснээр Багануур дүүрэгт батлагдсан тохиолдлын тоо нийт тав боллоо” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.