
Цар тахлын эсрэг ажиллаж байгаа байгууллагаас бусад улсын болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой бүх байгууллага, аж ахуйн нэгжийг он дуустал хэмнэлтийн горимд шилжүүллээ. Энэ дагуу:
– Үр ашиггүй зардлыг бууруулж, зардлыг тэвчих замаар батлагдсан төсвөө 10-аас доошгүй хувь хэмнэх
– Цалин хөлс нэмэх, шагнал урамшуулал олгохгүй байх
– Ажилтнуудын ажил, үүргийн хуваарилалтыг оновчтой болгож, чиг үүргийн давхардлыг арилгах
– Шинээр автомашин, албан тасалгааны тавилга худалдаж авахгүй байх
– Засгийн газрын шийдвэр гарснаас бусад тохиолдолд нийтээр тэмдэглэх баяр ёслол, салбарын өдөр, нэрэмжит болон тэмдэглэлт ой, аялал зугаалга, тойрон аялал, урлаг, спортын наадам, тэмцээн зохиохгүй байх
– Олон нийтэд зайлшгүй мэдээлэх хууль тогтоомж, албан ёсны шийдвэр, хэрэгжилтийг хүргэхээс бусад зорилгоор байгууллага, хамт олноо сурталчлах, баримтат болон олон ангит кино зэргийг хийхгүй байх
– Цаасан мэндчилгээ илгээх, бэлэг, дурсгалын зүйлс бэлтгэх, аливаа арга хэмжээг ивээн тэтгэхгүй байх
– Цахилгаан, дулаан, цэвэр усны хэрэглээг 20-оос доошгүй хувь хэмнэх
– Захиргааны байгууллагын ажилтнуудын нормын хувцас, багаж, техник хэрэгслийг шинэчлэхгүй байх
– Албан бичиг хэрэг хөтлөлтийг дотоод сүлжээндээ цахим хэлбэрт оруулж бичгийн цаас, хэвлэгчийн хорны хэрэглээг бууруулах зэргийг үүрэг болгов.
Мөнгө үрэх цавчихийг бодож байгааг завдсан хэргээр цааз####
Он дууст#### биш 10 жил. Машинаар, тавилгаар , баяраар, цаасаар, цаашдаа байшингаар яахиймб
үүнийг үүрэгжүүлэх биш ####бажуулах шаардлагатай байна, зөрчсөн тохиолдолд жишээ нь автомашин худ####дан авсан бол ямар хариуцлага хүлээх юм загнаад өнгөрөх юм ууу
Хүрээлэнгүүдэд Тэтгэврийн хүмүүсийг 50 хувиар ажиллуулж байгааг болино