ЭРҮҮЛ МЭНД

Монгол эмч нар бага тархины булангийн хавдар авах мэс заслыг эх орондоо хийж эхэллээ

2020 онд Улсын гуравдугаар төв эмнэлгийн Чих хамар хоолойн мэс заслын тасгийн зөвлөх эмч Анагаах ухааны доктор Э.Жаргалхүү, их эмч Ахлах зэргийн эмч И.Батчулуун, мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч, зөвлөх зэргийн их эмч Л.Аваажигмэд болон түүний хамт олон, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн тэргүүлэх зэргийн эмч А.Эрдэнэдалай эрхлэгчтэй хамт олонтой хамтран транслабиринт болон транскохлеар хүрцээр гүүр бага тархины булангийн хавдар авах мэс заслыг эх орондоо анх удаа нэвтрүүлжээ. Улмаар нийт 5 тохиолдолд мэс засал амжилттай хийж гүйцэтгэжээ.

Үүнээс өмнө энэ төрлийн мэс заслыг монголд хийх боломжгүйд тооцогдож гадаадын улс орнуудад хийгддэг байлаа. Харин манай эмч мэргэжилтнүүд энэхүү хүрцийг Монгол улсад шинээр нэвтрүүлж, нутагшуулснаар цаашид тархины гүний хавдрыг авах мэс заслын хүрцийг нэмэгдүүлэх, мэс заслын дараа гарах хүндрэлүүдээс сэргийлэх, нүүрний мэдрэлийг гэмтээлгүй авч үлдэх шинэ боломж нээгдэж байгаа юм.

Монголын эмч нар өөрсдөө бие даан хийж байгаа нь иргэд, үйлчлүүлэгчдийг энэ чиглэлээр гадаад улсруу эмчилгээнд явах урсгалыг багасгаж эрүүл мэндийн шалтгаант санхүүгийн эрсдлээс хамгаалах, өндөр түвшний чанартай эмнэлгийн тусламжийг чирэгдэлгүйгээр эх орондоо авах боломжийг бүрдүүлж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button