Нийгмийн

Хөл хорионы үед Сонгинохайрхан дүүрэгт ахуйн хүрээнд гал алдсаны улмаас 10 хүн амиа алджээ

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 663 бүртгэгджээ. Энэ хугацаанд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг зонхилон үйлдэгдсэн бөгөөд Залилах гэмт хэрэг 167, Хулгайлах гэмт хэрэг 128 гаржээ.

Тус дүүргийн дийлэнх хэсгийг гэр хороолол эзэлдэгтэй холбоотойгоор хөл хорионы үед ахуйн хүрээнд гал алдсаны улмаас гэр, байшин шатаж 10 орчим хүн нас баржээ. Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороо Орбитод байшин шатаж 17-19 насны 3 иргэн, 35 дугаар хороо Орбитод байшин шатаж 3-7 насны дөрвөн хүүхэд, 33 дугаар хороонд гэр шатаж 5-13 насны гурван хүүхэд нас барсан харамсалтай хэргүүд гарсан тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Түүнчлэн тус дүүрэгт хөл хорионы өдрүүдэд зарим төрлийн зөрчлийн гаралт өссөн байна. Тухайлбал, 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн талаарх 36 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгагдаж байсан бол энэ оны хоёрдугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд 65 гомдол, мэдээлэл хүлээн авч 1.8 дахин өссөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
юм
юм
2021-02-18 20:50

Энэ г�##�ын аюулыг яах вэ ? Шатаж үхэцгээгээд байх

Зочин
Зочин
2021-02-19 10:56

Харамсмаар яаж яагаад ... хайран сайхан �##�тан амь.?

Эцэг эхийн төлөөлөл
Эцэг эхийн төлөөлөл
2021-02-20 10:38

Ёр нь бол г�##� төр засгийн ч буруу биш, хэн нэгний ч буруу биш. Зөвхөн ээж нарын буруу. Хүүхэд гаргасан бол том болтол нь асран хамга�##�ах үүрэгтэй. Манай монгол ээж нар дэндүү хэнэггүй, найдангуй. Өөрсдөө тэгж өссөн болохоор аргагүй биздээ. Хүүхдүүдээ хаячихаад дэлгүүр, айл хэсэх энүүхэнд. Хүүхдээ хаяад ажил хийнэ гэдэг ч аз сорьж л байгаа хэрэг. Нөхрийнхөө ц�##�инг гамтай зараад хүүхдээ харсан нь дээр. Мөнгөө л элдэв эрээн мяраанд зарсан мөртлөө ядуугаа гайхаад суудаг шүү.

Холбоотой мэдээ

Back to top button