ЭРҮҮЛ МЭНД

С.Энхболд: Коронавирусийн вакцин хийлгэсэн хүнд гадаадад зорчих карт олгоно

Өчигдөр /2021.2.18/ Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Clubhouse”-т уригдан Covid-19-ийн эсрэг вакцины талаарх асуултад хариулжээ. Тэрбээр энэ сарын 23-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дараа “AstraZeneka” вакциныг хийлгэж, иргэдээ уриална гэдгээ мэдэгдсэн байна. Түүнчлэн тэрбээр “зөвхөн вакцинжуулалтын хоёр тундаа хамрагдсан иргэнийг хурууны хээ болон иргэний үнэмлэхийн QR кодыг идэвхжүүлэн, хоёр тунгаа авсан хүнд гадаадад зорчих карт, сертификат олгох технологийн шийдлийг хийж байгаа” гэдгийг онцолжээ. Олон улсад ч мөн адил ДЭМБ-ийн вакцинжуулалтын дэвтрийг үндэслэн хил дамнан зорчих боломж олгох талаар жишээг тэрбээр яриандаа дурдсан. Вакцины хамгийн эхний тунг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэж, иргэдээ уриална гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

Энэ сарын 22-ноос эхлэн “AstraZeneca” вакцины эхний 150 мянган тун нь Монголд ирэх аж. Нэг хүнд хоёр тун таригдах тус вакциныг эмнэлэг, цагдаа, онцгойгийн ажилтан зэрэг галын шугамд ажиллаж буй 75 мянган хүнд хийх аж. Үүний дараа бусад гурван төрлийн вакциныг үе шаттай оруулж ирэх ажээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button