Нийгмийн

Баянзүрх дүүргийн ХХI, XXVII хороонд айлын гэр, байшин усны халианд автжээ

Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хорооны иргэдийн өгсөн гомдлын дагуу усны халиа болсон газар дээр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төв, Тохижилт үйлчилгээний хэлтэс хамтран шуурхай ажиллаж байна.

Тухайн хорооны иргэдийн хэлж байгаагаар усны халиа гүйж, хөрсний ус халианд автсанаас болж хашаан доторх байшин, машин, эд хөрөнгө мөстөж эвдэрсэн талаар хэлж байна.

Халиа гэдэг нь товчоор хэлэхэд хүйтний улиралд газрын гадарга дээр их бага янз бүрийн хэмжээтэй ус халж мөсөн хучаас бий болох үзэгдэл юм гэж Баянзүрх дүүргийн онцгой комиссоос мэдээлэв.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button