НИЙГЭМ

ТАНИЛЦ: Вакцин хийлгэхийн өмнө ба дараа анхаарах зүйлсийг ЭМЯ мэдээллээ

ЭМЯ-наас ХӨСҮТ-тэй хамтран шинэ коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.

Үүгээр сүүлийн 24 цагийн хугацаанд 32 халдварын тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлсэн.

Мөн коронавирусийн эсрэг вакцин хийлгэхийн өмнө ба дараа анхаарах шаардлагатай зүйлсийг ЭМЯ-наас танилцууллаа.

Үүнд:

  1. Коронавирусийн тухай болон вакцины талаар зохин хэмжээний мэдээлэлтэй байх
  2. Вакцин хийлгэхийн өмнө эмчийн үзлэгт орох
  3. Сүүлийн нэг сард ямар нэг вакцин хийлгээгүй байх
  4. Вакцин хийлгэхдээ амны хаалт зүүж, гараа халдваргүйжүүлэн, хүн хоорондын зайгаа баримтлах
  5. Эмийн бүтээгдэхүүн, тэр дундаа антибиотикт харшилтай хүмүүс эмчтэйгээ зөвлөлдөх
  6. Вакцин тариулсан газарт хүрэхгүй, хөндөхгүй, хоёр хоног ус хүргэхгүй
  7. Вакцин хийлгэсний дараа согтууруулах ундаа, мансууруулах эм хэрэглэхгүй
  8. Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл нэн даруй эмчид хандах зэрэг багтаж байна.

Мөн вакцин хийлгэж болохгүй эсрэг заалттай хүмүүст:

  • Вакцины найрлагад орсон бодист харшилтай
  • Харшлын ямар нэг шинж тэмдэг илэрсэн
  • Сүүлийн нэг жилийн хугацаанд таталт өгч байсан
  • 38.5-аас дээш хэмээр халуурч буй
  • Ханиад хүрсэн, нус нь гоожсон
  • Дархлааны ямар нэг эмгэгтэй
  • Гормоны эмчилгээ хийлгэж байгаа
  • Жирэмсэн эмэгтэй зэрэг хүмүүс багтах юм байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button