Бараагаа хямдруулж, хүний бөөгнөрөл үүсгэсэн дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоожээ

Өчигдөр /2021.02.24/ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Бөхийн өргөө орчимд байрлалтай “Efes” супермаркетын хоёр давхар дахь дэлгүүр хямдрал зарласнаар гадаа нь олон иргэд дугаарлаж, хүний бөөгнөрөл үүсгэсэн. Хатуу хөл хорионы дэглэм суларсан эхний өдөр эл үйл явдал нь хууль, хяналтын байгууллагынхны хараанд өртсөн.
Тэгвэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш тус дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоосонт талаар мэдээлжээ.
Тэрбээр “Аж ахуйн нэгжүүдэд Covid-19-өөс сэргийлэх 13 төрлийн 59 үйл ажиллагааны чиглэлд түр журмын мэдэгдэл хүргүүлсэн. Бид аж ахуйн нэгжүүдэд хяналт, шалгалт явуулахаас илүүтэй халдвар хамгааллын дэглэм сахиулахад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Хөл хорионы дэглэмийг өчигдрөөс сулруулсантай холбогдуулан аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь үйл ажиллагаагаа нээсэн. Үсчин, гоо сайхны газрууд олон хүний бөөгнөрөл үүсгээгүй, хүн хоорондын зай барьсан, амны хаалт, нэг удаагийн бээлийний нөөцтэй халдвар хамгааллын дэглэмээ мөрдсөн.
Харин Баянзүрх дүүрэгт байрлах худалдааны төв хямдрал зарлаж, олон хүний бөөгнөрөл үүсгэсэн зөрчил гарлаа. Иймд зөрчлийг арилгуулж, үйл ажиллагааг нь түр зогсоосон” хэмээсэн байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бараагаа хямдруулсан бол сайн биз дээ. Бараагаа нэмж хүндрэл учруулсан бол торгооч. Хийх юмаа олж ядах.
Зөвөө бу�####�д нь анхааруулга болог
Зайгаа бариагүй хүмүүсийн буруу. Наад хүмүүсээ торгооч.