Хосууд хөл хориогоор хамгийн “хүйтэн” секс хийж үзэхээр ууланд гарчээ

Сонин хачин:
Их Британийн өмнөд хэсэгт орших, Дартмоорын байгалийн цогцолборт газарт 26 настай залуу хосууд секс хийж байгаад цагдаагийн алба хаагчдад саатуулагджээ. Тус улсад эл үеэр коронавирусийн хөл хорионы дэглэмд шилжээд байсан аж.
Тодруулбал хосууд хоёрдугаар сарын 11-нд Плимут хот дахь гэрээсээ гарч, ууланд уулзжээ. Гадаа -3 хэмийн хүйтэнд секс хийж байгаад цагдаад саатуулагдсан аж.
Хосууд гол нь үерхлийнхээ түүхэн дэх хамгийн "хүйтэн” секс хийж үзэхээр Дартмоортыг зорьсон гэнэ. Хосуудыг саатуулсан цагдаагийн албан хаагч, тэднийг гэр гэрт нь хүргэж өгөөд буцсан аж.
Валентины баярын өдөр тус хотын цагдаагийн албан хаагч өөрийн твиттерт:
"Хайр сэтгэл хэдий хүчтэй ч, ард иргэд хөл хорионы үеийн дэглэмийг сахих нь чухал байна. Энэ жилийн Валентиний өдөр олон хосууд завинд, гадаа, автомашиндаа секс хийж байгаад саатуулагдлаа” гэжээ.
О.ЭНЭРЭЛ
Эх сурвалж: metro.co.uk
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэн шүү! Хайр сэтгэл хэдий хүчтэй өвчин тусаад нэг нь үгүй болчихвол насаараа гуниглаж амьдрах байх
Lol