НИЙГЭМ

Сарын сүүлээр ихэнх нутагт шөнөдөө 31-36 хэм хүрч хүйтэрнэ

Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал сарын сүүл болон ирэх гуравдугаар сард цаг агаар ямар байх тухай хэвлэлд өгсөн тодруулгадаа:

"Энэ сарын 25-ны хүртэл ихэнх нутгаар дулаан байна. Энэ үеэр шар усны үер болж болзошгүйг анхааруулъя. Харин 25-наас ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна. Цас орж, цасан шуурга шуурна. Нутгийн өмнөд хэсгээр нэлээд хүчтэй салхи, шуургатай байна. Сарын сүүлчээр хүйтэрвэл шөнөдөө хүйтэн хонодог газруудаар 31-36 градус хүрч хүйтрэх төлөвтэй байгаа. Ирэх гуравдугаар сард нутгийн баруун, төв хэсэгт олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Улаанбаатарт ч мөн адил байх урьдчилсан мэдээ гарсан” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button