НИЙГЭМ

III САРЫН ЗУРХАЙ| Ордуудад хайр сэтгэлийн зөрчилдөөн үүснэ

Та бүхэндээ гуравдугаар сарын зурхайг танилцуулъя. Эл сард ордуудад нийтлэг хайр сэтгэлийн зөрчилдөөн үүсэх төлөвтэй байна.

ХОНЬ /03.21-04.19/

Сарын эхээр эрүүл мэндийн байдал тиймхэн байгаагаас болоод сэтгэл зүй эмзэг байх болно. Өөртөө хэт их биш, бодит зорилго тавь. Хувь заяа танд бэрхшээл саад тавих боловч та түүнийг даван гарч чадна. Шинэ төсөл амжилт болон санхүүгийн аз авч ирнэ. Өөртөө шинэ эрч хүч олж, тодорхой сэргэлтийг авахын тулд сүм хийдэд очиж өөрийгөө ариусгахыг одод зөвлөж байна. Албан тушаал ахих магадлалтай. Бизнес, ажил хэвийн болох төлөв байна. Санхүүгийн байгууллагатай харилцаа тогтооход сайн.

Ажил хэргээ хэвийн явуулахын тулд сонголт хийх хэрэгтэй болно. Сарын дундуур танд гэнэтийн бэрхшээл тулгарна. Та үүнд бэлэн байх хэрэгтэй. Төлөвлөгөө бодит байдал хоёр зөрчилдөж, таныг туйлдуулна. Та өнгөрснөө санан дурсаж, зарим зүйлийг эргүүлэн өөрчлөх хүсэл төрнө. Од эрхэсийн байрлал танд авьяас чадвараа нээн илрүүлэх боломж олгож байна. Бизнес өрсөлдөөн дээд цэгтээ хүрнэ. Ажил хэрэгт амжилт гаргана. Танд мөнгө санхүүгийн эх үүсвэр олдсон ч мөнгөө зарцуулахдаа хямгатай бай. Үр хүүхдүүдийнхээ хүсэл эрмэлзэлийг сонс, дэмж. Тэдэнд өөрийнхөөрөө байх боломж олго.

ҮХЭР /04.20-05.20/

Таны амжилт эрч хүчээ зөв хуваарилахаас шалтгаална. Ганц оюун ухаан бус зөн билэг таны ажил хэргийн туслах байх болно. Амжилтын үүд хаалга болсон гайхалтай дур булаам байдал танаас гэрэлтэнэ. Дээд албан тушаалтантайгаа зөрчилдөх хэрэггүй. Сэтгэл санаагаар унавал амьдрал улам доройтно гэж од эрхэс анхааруулж байна. Дурлалт хосууд бие биедээ бэлэг өгнө. Та хайртай хүндээ сайн талаа харуулж, түүний найдвартай түшиг тулгуур болно гэдгээ батал. Хайр сэтгэлдээ сэтгэл дундуур байвал чухал үнэтэй хүнээ алдаж болзошгүй. Нөхцөл байдал танаас төвлөрөх чадвар, хариуцлагатай байдлыг шаардаж байна.

Бусдыг өрөвдөх, туслах сэтгэл аяндаа ундарна. Таны оюун ухааны хоол тэжээл болж чадах уран бүтээлийг судал. Сарын дундуур уран бүтээлч үхрийнхэн бодсон санаагаа хэрэгжүүлэхэд илүү цаг зарцуул. Эрүүл мэндээ хайрла. Амьсгалын замын өвчин хүндэрч болзошгүй. Хууч өвчнөө эмчлүүлэхэд үр дүнтэй. Техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг нь сайн шалгаарай. Шийдэмгий хандлага тод илрэх тул томоохон худалдаа наймаатай холбоотой асуудалд ихэнх цагаа зарцуулна. Хүүхдүүдтэйгээ харьцахдаа ихэнх хүмүүс аз жаргалыг олно. Биеэ хэрхэн авч явах тал дээр үр хүүхдэдээ зөвлөгөө өг. Сэтгэл зүйгээ амраах бясалгал хийх, цэвэр агаарт гарах зэрэг нь танд ихээхэн эрч хүч өгнө. Хувийн амьдралдаа түлхүү анхаар.

ХАМТАТГАХ /05.21-06.21/

Сарын эхээр санхүүгийн хувьд нэлээд хүнд цаг үе ирж байна. Санхүүгийн цохилтод орох нь уналт шаталтын гол шалтгаан болно. Гэрээ хэлцэл хийх ажлаа хойшлуул. Шинэ ажил эхлэхэд хамаг хүчээ бүү зарцуул. Бусдаас дэмжлэг тусламж авахгүй гэсэн бардам үзэл бодол одоо хэрэг болохгүй. Зарим үед бусдаас тусламж нэрэлхэлгүй авч, өөрчлөлтийг эерэг болго. Өөртөө шинэ зорилго тавь. Гол нь зорилго чинь арга барилтайгаа уялдах ёстой. Санхүүгийн алдагдлаас зайлж чадахгүй тул хямралын үед хэрэгцээгээ багасга, зайлшгүй биш бол юм бүү худалдан ав.

Сарын дундуур зарим хүмүүст өөрийн амьдралаа эргэцүүлэн бодох цаг зав бага байна. Хотоос гарч аялж зугаалах нь амьдралыг гэрэл гэгээтэйгээр харах боломжийг таны өмнө нээж өгнө. Хайр сэтгэлийн харилцаанд зөрчил гарна. Таны хайр дурлалын асуудал ээдрээтэй байгаа бол зөвшилцөх алхмыг санаачлан хийхэд тохиромжтой үе. Магадгүй та тэр хүнтэй харьцах хувилбараа зөв сонгоогүй байж болно. Та дур булаам харагдаж мэдрэмж сайтай байна. Үзэл бодлоо хэт ил тод илэрхийлэхээс болгоомжтой бай. Ямар нэгэн чухал асуудлуудад бусдад бүү найд. Томоохон зарлага гаргах шийдвэр бүү гарга. Харин тулгарсан асуудлыг өөрийн сурсан уламжлалт аргуудаараа туршлагадаа найдан шийд.

МЭЛХИЙ /06.22-07.22/

Та адал явдалд бэлэн байгаа бол гэнэт ямар нэгэн ер бусын зүйл болбол бүү гайх. Харин ч амьдралаа олон өнгөтэй болгох боломж олдсонд баярла. Амьдралын нөхцлөө сайжруулах боломжийг бүү алд. Албан тушаал дэвшиж магадгүй. Мөн шагнал авч нэр хүнд өсч, олны танил болох магадлалтай. Харилцагч нартайгаа харьцахад амжилттай боловч шинэ ажилд орсон бол бусдын үнэтэй зөвлөгөөг нэрэлхэлгүй ав. Мөн хайртай хүнтэйгээ харьцахдаа ч өчүүхэн алдаа гаргаж болохгүй. Харин сэтгэлийн хөөрөл ихтэй хүмүүстэй ямар нэг шалтгаанаар бүү харьц. Дотоод сэтгэлээ сонсох бясалгал хий. Сүм хийдэд очиход өлзийтэй. Сэтгэл санаа тайван байхын тулд хамтрагч нартайгаа ирээдүйн үр өгөөжийн асуудлаар ярилц.

Сарын дундуур үйлчилгээний салбарт ажиллагсдыг шагнал, бусад урамшуулал хүлээж байна. Мөн худалдааны ажилтнууд ашиг олох боломж гарна. Зөн совингоо сонсож, далд ухамсрын мэдээллээ боловсруулахад сайн. Сэтгэл зүйн дарамт болох түрэмгийлэл ирэх аюул байна. Шинэ ажил эхлэлгүй хуучин дутуугаа дуусга. Хувийн амьдралд хайртай хосууд муудаж, хэсэг хугацаанд хүйтэн уур амьсгалтай байх магадлалтай. Мөнгөний хэрэгцээ их гарах тул та бухимдана. Та мөнгөнөөс хэт хамаарахаас зайлсхий. Мэргэжил мэдлэгээ нэмэгдүүлэхээр байнга урагш тэмүүлж бай. Танилын хүрээгээ тэлж, хэрэгтэй мэдээлэл цуглуул. Эрч хүчээ сэлбэж, өдөр тутмынхаа ажлаа тайван хийх боломжийг олох бэлтгэлээ хангах хэрэгтэй.

АРСЛАН 07.23-08.22

Санхүүгийн асуудалд болгоомжтой ханд. Ажлын сорилт туршилтаас сургамж ав. Уран бүтээлийн эрч хүч их байх магадлалтай. Сайн бүтээл зохиохын тулд мэдрэмжээ сайн сонс. Од эрхсийн байдлаас шалтгаалж өөрийгөө хурцаар илэрхийлэх хандлага давамгайлна. Ашиггүй ажилд хайран цагаа бүү үрээрэй. Уран бүтээл, зохиол бүтээл туурвидаг хүмүүст амжилт, онгод ирнэ. Гайхамшигт санаануудаа амьдралд хэрэгжүүлэх боломж гарна. Сарын дундуур хувийн амьдрал хөрөнгө мөнгөний асуудлаас болж гомдолтой байх бололтой. Санхүүгийн болон хуулийн асуудлыг шийдэхэд хүнд байна. Орлого багасна. Ганц бие бол танд хайр сэтгэл гуниг авчирна. Сэтгэлийн хямралд өртөхөөс болгоомжил. Тавгүй санаашрангуй байдлаа дотны хүндээ хуваалц. Ажилд саад болж буй бүх саад тотгор чинь таны сайн төлөвлөгөө, зүтгэлтэй чанарын хажууд өчүүхэн байх болно. Од эрхэсийн тохиол таныг уран бүтээлч байж, өөрийгөө эрж олох үйлдэлд идэвхтэй байхыг хүсч байна. Азанд найдаж хайран цаг хугацааг бүү алд. Ажлаа чин сэтгэлээсээ хийвэл танд амжилт ч орлого ч авч ирнэ.

ОХИН 08.23-09.22

Санхүүгээ шийдвэрлэх, үл хөдлөх худалдан авах шийдвэр гаргах бол ойр дотны хүнтэйгээ сайн зөвлө. Урьдын гэрээ хэлэлцээрийн талаар арга хэмжээ авахгүй бол найз нөхөд эсвэл ивээн тэтгэгчтэйгээ харьцаа муудах магадлалтай. Хууль шүүхийн асуудлууд түргэн шийдэгдэнэ. Соёл урлаг, спортын болон олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахад өөрийн хүчин чармайлтыг дайчлан оролцоо идэвхээ дээшлүүлэхийг од эрхэс зөвлөж байна. Эрүүл мэнд тогтворгүй, иймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд авах нь зүйтэй. Гадаад орчны нөлөөллөөс болж бие тавгүйтэж магадгүй. Сэтгэл мэдрэлийн хэт ачаалал авахаас зайлсхий.

Мөнгө, алдар чухал ч хүсээд ч олдохгүй зүйл эрүүл мэнд гэдгийг сайн сана. Шинэ гарц хайж, ирээдүйгээ өөдрөгөөр хар. Шинэ санаа олж, шийдвэр гарга. Сарын сүүлээр удирдах арга барил болон хэрэглэх технологи өөрчлөгдсөнөөс үүнд зохицохын тулд шинэ мэдлэг шаардагдаж болзошгүй. Уран бүтээлийн хувьд өөрийгөө хөгжүүлэхэд тохиромжтой. Сонирхолтой хүмүүстэй танилцах, шинэ зүйлийг нээн олох зэрэг үйл явдлууд таныг хүлээж байна. Амьдралын алдаандаа дүгнэлт хий. Үзэл бодлоо хамгаалах хэрэгтэй ч шүүмжлэлд бүү эмзэглэ.

ЖИНЛҮҮР 09.23-10.22

Харилцаа холбоо тогтоох ажилд ач холбогдол өгөх нь үр дүнтэй байна. Эрч хүчтэй байх тул дуусаагүй ажлуудаа нэг мөр дуусга. Олон хүмүүс цугласан газарт очих нь танд аюул тулгарах магадлал бий болгоно. Гэнэтийн учралаар гудамжинд сонирхолтой хүмүүстэй танилцах магадлалтай байна. Энэ цаг үед ганц бие эрчүүд танилцсан хүнтэйгээ хайр дурлалын адал явдал үүсгэнэ. Уран бүтээлч чадвар бургилан оргилж байна. Хэн ч таамаглаж байгаагүй тийм авьяас чадварууд танаас илэрнэ. Чухал шийдвэр гаргах шаардлага тулгарсан ч хойшлуулвал сайн. Цаг хугацааны боломж байвал чухал шийдвэрийг сайн тунгаан бодож гаргавал бэрхшээлийг даван туулна. Сарын дундуур сайн дурын арга хэмжээнд оролцоно.

Зохистой ухаалаг хэмнэлт хийж чадсанаар та багахан хугацаанд нилээд хэмжээний мөнгөн хуримтлалтай болж чадна. Дотны найзуудтайгаа муудаж магадгүй тул тэдэнтэй шаардлагагүй бол уулзахгүй бай. Хэрвээ та сэтгэл санааны хувьд тогтвортой байж чадахгүй бол өөртөө эргэлзэж буй хүмүүсийг итгүүлж чадахгүй. Од эрхэсийн байрлал амжилттай, ажил хэрэг, ашигтай арилжаа наймаа, санхүүгийн хэрэгцээт асуудлууд шийдвэрлэхэд эерэг байхыг зааж байна. Үр ашигтай шалгаруулалтад төсөл чинь шалгарах магадлалтай. Хуримтлуулсан мөнгөө хямдарсан байгаа эд зүйлс худалдан авахад зарцуулахыг танд зөвлөж байна.

ХИЛЭНЦ 10.23-11.22

Багагүй хугацаанд үргэлжилж буй мөнгө санхүүгийн хүндрэлээс зардлаа танах замаар гарч болно. Хямралтай цаг үед материаллаг сайн сайхнаас илүү сэтгэлгээний ур ухаан чухал. Сэтгүүлчид болон харилцаа холбооны салбарт ажиллагсдыг сайн ажил хүлээж байна. Таны амьдралд ихээхэн үүрэг гүйцэтгэх шинэ танил гарч ирнэ. Хайрын харилцаанд та нөхөрсөг, романтик байдлыг гаргах хэрэгтэй байна. Нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломжийг ашигла.

Маргаан мэтгэлцээнд та төвийг сахисан байр суурь баримталж буулт хийж чадвал хувийн төлөвлөгөө, зорилгоо биелүүлж чадна. Сарын дундуур дархлааны систем муудна. Эд зүйлсээ хулгайд алдах, бусдын эд хөрөнгийг үрэгдүүлэх зэргээс болгоомжил. Гадаад худалдааны ашигтай гэрээ байгуулах боломжтой байна. Баяр ёслолд оролцох урилга хүлээн авч магадгүй. Спортоор хичээллэх хэрэгтэй. Олон нийтийн оролцоотой ажил ихээхэн эрч хүч шаардана. Тулгамдсан нөхцөл байдалдаа тохируулан зөв төлөвлөгөө гарга. Таныг ашиглахыг хичээж байгаа хүмүүстэй болгоомжтой харьц.

НУМ 11.22-12.21

Сарын эхэнд гэрээ хэлцэл хийхэд тохиромжтой. Шууд хөрөнгө оруулалтаа хойшлуул. Энэ нь танд эрсдэлийг сайн судлах боломж олгоно. Мөн сэтгэл хөдлөлөө хяна. Сэтгэлээ тайвшруулах, хат суулгах дасгал хий. Бясалгал үйлдэж, бодлоо гэгээрүүлэх ном унш. Хувийн бизнес болон аж ахуйн асуудлаа гэр бүлийнхэнтэйгээ хамтран хийхэд сайн. Ажил төрлийг санаа зовоохгүй хийх чадварлаг мэргэжилтнүүдэд даалга. Сонирхол татсан, өндөр цалинтай ажилд орох боломж гарна. Ажлын саад бэрхшээлээс айх зүйл байхгүй. Бусадтай зөвлөж, хэрэгтэй мэдээлэл цуглуул. Дотоод зүрх сэтгэлтэйгээ зөрчилдөх үйл бүү хий.

Зарим талаар хэт нээлттэй байлгүй, дотоод сэтгэлээ өөртөө хадгал. Сайн танихгүй хүн болон нөхцөл байдалд бүү итгэ. Сарын дундуур өөрийн ололт амжилтаа дүгнэж цэгнэн ирээдүйн ажлаа зураглан харах хэрэгтэй. Зөвхөн ажилдаа анхаарч, хяналт үнэлгээ хийхэд таатай байна. Шинжлэх ухаан, мэргэжлийн хичээл сурлага зэрэг чиглэлд таатай боломж гарна. Мэргэжлийн ажилдаа хүчин чармайлт гарга. Өөрөө бие даан олон асуудлыг шийдэх боломжтой. Эрүүл мэнд, дотор эрхтний хэвийн ажиллагаанд анхаарч чанартай, амин дэм ихтэй хоол хүнсийг хэрэглэ. Өөрийнхөө шинэ авьяас чадварыг илрүүл. Зөв хандлагатай байвал өөрийгөө харуулах бүрэн боломж олдоно.

МАТАР /12.22-01.19/

Материаллаг байдал тогтвортой байна. Бусдын эсрэг явуулга, хов живэнд оролцох хэрэггүй. Ажил мэргэжилдээ өсөн дэвжих төлөвлөгөөгөө биелүүлэхийг хичээ. Уран бүтээлч хүмүүст бусдаас ялгарах багагүй боломжууд гарна. Шагнал, урамшуулал авах магадлал бага боловч ямар нэг онцгой чухал зүйл хийж чадна. Сэтгэлийн хөдлөл дүүрэн, эрч хүчтэй байна. Та ойр дотныхондоо анхаарал тавь. Санхүүгийн асуудалдаа болгоомжтой нямбай ханддагийнхаа ачаар богино хугацааны дараа хангалуун амьдрах мөнгө хуримтлуулж чадна. Санхүүгийн амжилтаар боломж их гарна. Шинэ боломжийн үүд нээгдэх тул зөв шийдвэр гаргахыг од эрхэс зөвлөж байна. Зорилгодоо хүрэх зүтгэл таныг хөдөлмөрч, нямбай хүн болохыг харуулна.

Мөн зорилгодоо хүрэхийн тулд сайн төлөвлөгөө чухал байгааг сана. Сарын дунд үеэс хойш уран бүтээлч матрынхан амжилттай байна. Зохиол бичих, зураг зурах, төсөл боловсруулах гэх мэтийг хийж нам гүн тайван орчинд ажилла. Санхүүгийн хөрөнгө оруулалт олох асуудал олон талын мэдлэг шаардана. Бусдаас нэрэлхэлгүй тус дэм ав. Хайр дурлалын гэнэтийн романтик учрал тохиолдож магадгүй.Ганц бие матрынхан хайрын болзоонд барих гэнэтийн бэлгээ бодож ол. Алс газар сурахаар явах, арилжаа наймаа хийх, эмчилгээ амралт авах зэрэгт тохиромжтой. Уран бүтээлийн ажилтай хүмүүс нэг шат ахина. Зохиолчид, зураачид, хөгжимчид алдар нэр шагнал авна. Мэргэжлийн салбартаа өөрийгөө бусдад нээн харуулж, зүтгэл хөдөлмөрөө сайшаан магтуулах болно.

ХУМХ /01.20-02.18/

Мэргэжлийн ур чадвар өндөр найз нөхөд чинь чухал шийдвэр гаргахад чинь тусална. Ажлын арга барилаа өөрчилбөл амжилттай. Сарын эхээр санаанд орохгүй хүнээс их хэмжээний тус дэм, үнэтэй санал зөвлөгөө авах боломж байна. Гэнэтийн маш сонирхолтой магадгүй танд ашигтай хэд хэдэн үйл явдлууд болно. Боломжийг бүү алд. Санхүүгийн эрсдэлтэй асуудалд хутгалдахаас зайлсхий. Хүссэн зүйлээ авах гэж улайрах хэрэггүй. Од эрхэс таныг найз нөхөд, санаа нэгтэй хүмүүстэй олон нийтийн үйл ажиллагаанд хамтран ажиллахад таатай нөлөө үзүүлнэ.

Албан тушаал ахихад өрсөлдөж буй хүний зүгээс цохилт ирнэ. Бусдад буруугаа чихвэл эвгүй байдалд орно. Хэт улайралгүй, ойр зуурын ажил хий. Сарын дундуур аяллаар явахад тохиромжгүй үе. Найз нөхдийн хүрээнд хаа нэгтээ сууцгааж, сонирхолтой хүмүүстэй танилцах боломжтой. Санхүүгийн асуудалд онцгой нөхцөл байдал үүснэ. Гэсэн ч мөнгө санхүүгийн тал дээр ухаалаг шийдвэр гаргаж чадвал байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэх боломж байна. Санамсаргүй явдалд сэтгэл хөөрлөөр хандахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Харин хайр дурлалаа урагшгүй байлгавал салалт болж магадгүй.

ЗАГАС 02.19-03.20

Сарын эхнээс л сайн төлөвлөж, үндэс сууриа сайн тавьж чадсан бол гялалзсан ялалтууд дараалан ирэх болно. Хамгийн гол нь зөв эхлэл. Ухаалаг хүмүүстэй харьцаж тэдний туршлагаас суралцахад тустай. Уран бүтээлч хүмүүс хийсэн урлагийн бүтээлээсээ өндөр сэтгэл ханамж авах болно. Аливаа зүйлд эргэцүүлэн бодож тэвчээр гарган ул суурьтай ханд. Нарийн мэргэжлийн чиглэлээр асуудлыг гайхалтай шийдвэрлэж бусдыг дагуулах болно. Ганц бие хүмүүс ганцаардлыг мэдэрнэ. Гэхдээ та шинэ танилтай болвол сайн судлаарай. Алдартай хүмүүсийг одоо ч таагүй зүйлс, жижиг бэрхшээлүүд хүрээлж байдаг гэдгийг сана.

Та амжилтад хэт шунаснаар дотны хүмүүсээ золиослохоос болгоомжил. Од эрхэс танд хамтран ажилладаг хүмүүстэйгээ ажил төрлөө нэгтгэн эрхлэхийг зөвлөж байна. Хамтран ажилладаг түнш, санаа нийлдэг хүмүүстэй ойр бай. Аливаа гэрээ хэлэлцээр хүндэтгэл ба харилцан буулт хийх чадварын ачаар амжилттай болно. Ажлынхаа төрлийг өөрчлөх эсвэл ажлын байраа солиход сайн үр дүн ирж магад. Сарын сүүлээр та амьдралын эрч хүч энергийн чадлыг мэдэрнэ. Ирэх сарын ажлаа төлөвлөж, шинэ ажилдаа бэлтгэ. Шинэ ажил хэрэгт саад бэрхшээл тулгарч магадгүй. Үүнээс айх хэрэггүй. Зорилгодоо хүрэх замаа эрж олох нь чухал

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button