Ангараг гариг дээр их хэмжээний ус хадгалагдсан байж магадгүй

Улаан нүдэн гаригийн гадарга дээр урсаж байсан ус хэдэн тэрбум жилийн өмнө хэрхэн алга болсон нь одоог хүртэл тодорхойгүй байгаа юм. Дөрвөн тэрбум гаруй жилийн өмнө Ангараг гариг дээр гол урсаж, дулаан, илүү чийглэг байсан аж.
Гэвч тэр үеэс тэрбум жилийн дараа Улаан нүдэн гариг одоогийнх шиг хүйтэн хуурай болжээ .Тэгвэл эрдэмтэд үүний хариултыг олсон байж магадгүй хэмээн үзжээ. Судлаачид ус Ангараг гаригийн гадна давхарга буюу царцдасны доор орсон гэж таамагласан байна.
Тэдгээр эрдэмтэд Ангараг гаригийг тойрдог сансрын хөлгүүд, роверууд болон солируудаас авсан мэдээллүүдийг ашиглан судалгаа хийсэн аж. Эрдэмтэд судалгааны ажлын талаар 52 дахь “Сар ба гараг эрхсийн эрдэм шинжилгээний бага хурал”-д ярилцсан байна. Мөн тус судалгааг “Science mag” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлжээ.
Судлаачид цуглуулсан баримтаа ашиглан цагийн эрхээр ус хэрхэн алдагдсан талаар компьютерын загварчлал үүсгэсэн байна. Компьютерын загварчлалын үр дүн усны 30-аас 90 хувь нь минералд холбогдон Ангараг гаригийн гадаргуун царцмагт булагдсан гэж гарчээ.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.