Нийгмийн

Эрдэнэтчүүдийг вакцинжуулахаар боллоо

Өчигдөр Орхон аймагт коронавируст халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн талаар тус аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлсэн. Тухайн тохиолдлын халдвар авсан эх уурхай нь тогтоогдохгүй байгаа аж.

Иймд Орхон аймагт улбар шар түвшний хязгаарлалтын дэглэм тогтоохоор шийдвэрлэсэн байна. Үүгээр спорт заал, сургууль цэцэрлэг, караоке зэрэг газрууд хаагдах юм.

Тус аймгаас УИХ-д сонгогдсон Д.Батлут "Шадар сайд, Эрүүл мэндийн сайдад хүсэлт тавьсны дагуу Эрдэнэт хотод эхний ээлжинд 2000 тун вакцин ирэхээр боллоо. Өнөөдрийн дотор татан авна. Энэ удаад БНХАУ-ын Сенофарм компанийн вакцин ирнэ.Цаашид үе шаттай вакцинжуулах арга хэмжээ авна” хэмээн сошиал хуудастаа бичжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button