
Мэргэжлийн сүмогийн Харү башёд Монголын хүчтэн, Тэрүнофүжи Гантулгын Ган-Эрдэнэ түрүүллээ. Дээд зиндаанд гурав дахиа түрүүлж, эзэн хааны цом өргөж буй тэрбээр ингэснээр озеки цолны болзол итгэл төгс хангалаа.
Цагтаа цалгиж, аварга болоход тун ч дөхөж очоод байсан тэрбээр бэртэл гэмтлийн улмаас озеки цолоо хураалгаад байсан юм. Тэр ч битгий хэл жонидан зиндаа руу хүртэл унаад байсан билээ. Хоёр жилийн хугацаанд бэртэл гэмтэлтэй тэмцэн, өөрийгөө ялж, монгол хүний тэсвэр тэвчээрийг харуулсаар эргэн ирээд, озеки цолоо эргүүлэн авав.
Озеки цолтой бөх жонидан зиндаа руу унаад озеки цолоо эргүүлэн авсан түүх үгүй. Ийм амжилт гаргасан анхны сүмоч нь Тэрүнофүжи. Ингэснээр Монгол сүмочдын дээд зиндааны 89 дэх түрүүг Г.Ган-Эрдэнэ хүртлээ.
Өнгөрсөн хугацаанд түүнд үнэхээр амар байгаагүй. Зодог тайлж магадгүй гэх мэдээлэл Японы хэвлэлээр цөөнгүй удаа цацагдаж байсан удаатай. Тэрүнофүжи зодог тайлалгүй гүрийснийхээ үр шимийг ийнхүү хүртлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Озеки хэрэггүй, үзээгүй биш, хурдан ёкозоно ав.
Tsaashidaa ih hicheegeerei . . . Humuusd ih uram ugluu amjit bi tanitai adil bayarlan bn.