ДЭЛХИЙ
“Pfizer”-ийн вакцин 12-15 насны хүүхдүүдэд 100 хувийн үр дүн үзүүллээ

Лхагва гарагт (2021.03.31) “Pfizer” компани вакцинаа 12-оос 15 насны хүүхдүүдэд 100 хувийн үр дүн үзүүлсэн хэмээн мэдэгджээ. Тус компани өнгөрсөн жил 12-оос 15 насны 2,260 хүүхдийг хамруулсан вакцины туршилтаа эхлүүлсэн бөгөөд гуравдугаар шатны туршилтаа сая дуусгасан аж.
Гуравдугаар шатанд оролцож хуурамч вакцин тариулсан хүүхдүүдээс “КОВИД-19”-ийн 18 тохиолдол илэрч харин жинхэнэ тунг хийлгэсэн хүүхдүүдийн нэг ч тохиолдол илрээгүй байна.

Гэхдээ вакциныг амьдрал дээр хүүхдүүдэд тарьж эхлэхэд туршилт дээр үзүүлсэн шиг төгс үр дүн ажиглагдахгүй. “Pfizer” компанийн вакцин туршилтаар насанд хүрэгчдэд 95 хувийн үр дүн үзүүлсэн боловч амьдрал дээр 90 хувийн үр дүнтэй байгаа билээ.
Эх сурвалж: Daily Mail
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.