ДЭЛХИЙ

Алексей Навальный эмчид үзүүлэхийн тулд өлсгөлөн зарлажээ

Алексей Навальный нуруу болон хөл тус газар нь хүчтэй өвдөж байгаа гэж мэдэгдсэн ч хоригдож буй шоронгийн удирдлага түүнд зохих ёсны эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхгүй байгаа аж. Ийм учир сөрөг хүчний удирдагч тэрбээр лхагва гарагт (2021.03.31) эмчид үзүүлэхийн тулд өлсгөлөн зарлаж эхэлжээ.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт шоронгийн хамгаалагч түүнийг шөнө цаг тутам сэрээж тамладаг хэмээжээ. Мөн Навальный хоригдож буй шоронгийнхоо дарга руу эрүүл мэндийн асуудлын тухай захиа бичсэнийг түүний хамтран ажиллагчид сошиал медиа дээр тавьсан аж.

Сөрөг хүчний удирдагч захиандаа “Би үнэхээр эмчид үзүүлэх хэрэгтэй байна. Бүх яллагдагч тусгай эрүүл мэндийн мэргэжилтэнд үзүүлж зөвлөгөө авах эрхтэй.Надад тийм эрх байгаа бөгөөд би гэм зэмгүй хүн. Би эмчид үзүүлэхийг шаардаж байна. Тэгтэл би өлсгөлөн зарлана” гэж бичжээ.

Өнгөрсөн долоо хоногт түүний эрүүл мэндийг шалгаад шоронгийн албан тушаалтнууд Навальныйн нөхцөл байдал тогтвортой байгаа хэмээсэн аж. Харин Кремлин уг асуудлыг холбооны шийтгэх албаны мэдэх хэмээж түүний эрүүл мэндийн тал дээр мэдэгдэл хийхгүй гэжээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. Ene ukrain hun bol hudlaa shuu orosiig dund n butargah gej ireeduid krimiig butcaaj ukraind awj egeh l gesen hudlaa hutgan uimlegj baihaa orosiin ard tumend hairtaidaaj bish dee

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button