ДЭЛХИЙ

“Johnson&Johnson”-ийн вакцины 15 сая тунд буруу бодис хийсэн тул ирэх сарын ачилтаа зогсоожээ

АНУ-ын Балтимор хот дахь үйлдвэрийн ажилчид “Johnson&Johnson”-ийн вакцинд өөр вакцины найрлагад ордог бодис хийсэн тул 15 сая тунг ачихаа зогсоожээ. Балтимор хотын “Emergent BioSolutions” үйлдвэрт “Oxford/AstraZeneca”-ийн вакциныг мөн үйлдвэрлэдэг аж. Харамсалтайгаар үйлдвэрийн ажилчид “AstraZeneca”-ийн вакцины найрлагад ордог бодисыг “Johnson&Johnson”-ийн вакцинд хийжээ.

Үүний улмаас ирэх сард ачигдах байсан 15 сая тунг түр саатуулах болж хэрэг явдлыг АНУ-ын Хүнс эмийн удирдлагын газар шалгаж байгаа аж. “Johnson&Johnson” компани бодис холигдсон явдлыг хүний гаргасан алдаа хэмээжээ.

Цагаан ордны албан тушаалтнууд энэхүү явдал тавдугаар сар гэхэд бүх америкчуудыг вакцинжуулах хэмжээний тун нөөцөлнө гэсэн Ерөнхийлөгч Байдены амлалтад нөлөөлөхгүй гэж мэдэгдсэн байна.

“Johnson&Johnson” компанийн вакцин нь нэг тунгаар үйлчилдэг бөгөөд бодис хольсон тунгаар 15 сая хүн вакцинжуулах байсан. АНУ-ын Хүнс эмийн удирдлагын газар тус вакцинд хоёрдугаар сарын 21-нд зөвшөөрөл олгосон билээ.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button