ДЭЛХИЙ

Мали улсад Франц агаарын цохилт хийж 16 энгийн иргэн нас баржээ

Мягмар гарагт (2021.03.30) НҮБ-ын мөрдөн байцаагчид өнгөрсөн нэгдүгээр сард Мали улсад хийсэн Францын агаарын цохилтын улмаас хуримд оролцож байсан 16 энгийн иргэн гурван зэвсэглэсэн этгээд нас барсан хэмээн мэдээлжээ. Харин Франц улс агаарын цохилтын үеэр зөвхөн Исламын хэт даврагчид өртсөн хэмээж тус мэдээллийг үгүйсгэсэн аж.

Мали улсад Ал Кайда гэх мэт Исламын экстремист үзэлтэй бүлгэмүүдтэй тэмцэхээр Францын 5 мянга гаруй цэрэг алба хааж байгаа. НҮБ-ын Мали дахь хүний эрхийн дивиз (MINUSMA) нэгдүгээр сарын 3-нд болсон агаарын цохилт болсон тосгонд очин хиймэл дагуулаас авсан зургаар шинжилж 400 гаруй хүнээс ярилцлага авжээ.

“MINUSMA” дүн шинжилгээ явуулсныхаа үндсэнд агаарын цохилтын улмаас хуримд оролцож байсан 100 гаруй хүний 19 нь нас барсан хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button