НИЙГЭМ

10 настай унаач хүүг уяач нь ташуураар зодож, гарыг нь хугалжээ

Өчигдөр /2019.08.08/ оройн 22 цагийн алдад 61-ийн гарам орчмын газарт өөр айлын нэр дээр морь унадаг 10 настай унаач хүү нуруун дээрээ ташуурны олон сорвитой, гараа хугалсан байдалтай унаа хүлээн ээж, ахын хамт зогсож байсныг иргэн Ө машиндаа суулган, гэмтлийн эмнэлэгт хүргэж өгчээ.

Хүүг унасан мориных нь уяач М гэгч, овооны наадамд түрүүлээгүйн учраас зодсон гэдгийг эх сурвалж мэдээлсэн юм. Унаач хүүгийн ар гэрийн байдал сайнгүй, ээж нь эрүүл мэндийн тэтгэмжид байдаг бөгөөд хүү өөрөө энэ жил тавдугаар ангид элсэн суралцах юм байна.

Энэ тухай мэдээллийг бид эргэн хүргэх болно.


НЭМЭЛТ: 13:20

ГССҮТ-ийн ажилтантай холбогдож, хүүгийн биеийн байдлаар тодруулах гэсэн боловч, "Тийм хүүхэд ирж эмчлүүлсэн мэдээлэл бүртгэлгүй байна” гэсэн хариуг өглөө. Харин ГБХЗХГ-ын мэргэжилтэн А.Энхбаатар,

"Төв аймагт болсон Овооны гэх морин уралдаан өөрөө хууль бус байсан. Дахиж уралдаан зохион байгуулахгүй гэсэн захирамж гарчихсан байхад зохион байгуулсан сураг байна. Холбогдох хүмүүсээс мэдээлэл авч, нарийн тодруулахаар ажиллаж байна” хэмээв.

Тухайн уралдааны явцад хүүгийн морь халтирч, өөр морьтой мөргөлдсөнөөс болж барианд долоо дугаараар орж ирсэн гэсэн мэдээлэл байгаа юм. Уяач М гэгч, хүүтэй "дараа жил гэрээ байгуулна” гэж хэлээд ямар нэг төлбөр мөнгө өгөөгүй гэдгийг эх сурвалж мэдээлээд байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-08-09 15:49

Уяач М-ийг буудаж �##�б�##� таарна.

монгол хүн
монгол хүн
2019-08-09 17:40

ямар харгис юм бэ. өөрөө ийм өөдгүй учир моринд нь саад учирч бгаа шүү дээ. зуны турш зарчихаад бас ц�##�инг нь өгөхгүй. энэ чинь дээд зэргийн зөрчил дахин морь уях байтугай унах эрхийг нь хасчихмаар амьтан байна. юунд нь нэрийг нь нууцлаад байдаг юм. бас хүний эрх үү. энэ хүнд эрх бий юу. зурагтай нэртэй нь тавиач. ядарсан ард түмэн юм үзээгүй толгой хоосон яргачдын гарт дарлуулж гүйцлээ.муугаа мэдэхгүй дээрэлхүү. үзэн ядаж байна.

shudarga es
shudarga es
2019-08-10 21:31

Ter hertsgii-zerleg-adguus-uyachiig UURII N' tashuurdan,gar-huliin huglaj 461-t HORI !!!! Hyygiin emchilgeend MUNGII N' garguul!!! YUU bolood bn ve,ta min' ee????? Yavj-yavj muusain-umhii-hugiin-uyaachid HYYHED zoddog boloovshivdee!!!!! ter ADGUUSD eryy yysge!!!!!

Холбоотой мэдээ

Back to top button