Нийгмийн

Б.Индра: Зөвшөөрөлгүй барилга барьсан компаниуд бидэнтэй тохиролцсон гэж худал мэдээлэл тараасан

Зөвшөөрөлгүй баригдсан барилгуудын улмаас усархаг борооны дараа зам далан усанд автах тохиолдол эрс нэмэгдсэн. Өнөөдөр /2019.08.09/ зөвшөөрөлгүй баригдсан барилгуудын талаар Нийслэлийн автозамын хөгжийн газраас мэдээлэл хийлээ.

-ЗӨРЧИЛТЭЙ БАЙСАН ДӨРВӨН АЖ АХУЙ НЭГЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ХУГАЦААГААР ЗОГСООСОН-

Ойрын өдрүүдэд усархаг бороо их хэмжээгээр орсон. Үүнтэй холбогдуулаад, Хан-Уул дүүргийн 14-р хороо Өлзийтийн хэсэг, Баянзүрх дүүргийн 11-р хороо Баянзүрхийн товчоо, Налайх орчмын айлууд усанд автсан, хашаанд ус орсон гэсэн дуудлагууд ирсэн. Түүнчлэн Баянзүрх дүүргийн И-март худалдааны төвийн зүүн талын авто зам, Баянмонгол хороолол, Дарь эхийн дунд буудал, Хан-Уул дүүргийн Хүннү Молл, АПУ хувьцаат компани, Гэгээнтэн хотхоны уулзвар, Сүхбаатар дүүргийн Соёолж, Нарны гүүр, 25-р эмийн сан, Вокзал гэх мэт замууд, нүхэн гарц усанд автсан гэхэ мэдээллээр дуудлагууд ирсэн. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлний онгой комиссын хурал хуралдан ажлын хэсэг томилогдсон. Гарч буй зөрчлийг арилгах, богино хугацаанд хэвийн хэмжээнд хүргэх зорилоготой ажилласан. Хан-Уул дүүргийн 9-р хороонд байрлах нутаг дэвсгэр дээр байрлах автозамын байгууламж, далан ус давсан нөхцөл байдлыг газар дээр нь очиж танилцсан. Баригдаж буй барилга байгууламжууд дундаас зөрчилтэй байсан дөрвөн аж ахуй нэгжийг түр хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоосон байна.

Харин энэ тухай Нийслэлийн автозам хөгжлийн газрын дэд дарга Б.Индра:

“Бид Геодези усны байгууламжтай хамтран борооны улмаас усанд автсан газрыын усыг соруулж ажилласан. Энэ төрлийн ажлууд өнөөдрийн хүртэл хийгдээд явж байна. Нийт гарсан хохирлын хэмжээг судалж байна. Хамгийн анхаарал татсан үйл явдал нь шинээр баригдсан Яармагын зам дээр их хэмжээний ус тогтсон байдал юм. Аж ахуй нэгжүүдийн буруутай байдлаас болж ус тогтсон. Иймээс холбогдох байгууллагууд дээр очиж үйл ажиллагааг зогсоосон. Наадамчдын зам өмнө жилүүдэд ус зайлуулах шугам сүлжээний ачаар ус тогтдоггүй байсан. Богд уулаас ирж буй усыг зайлуулах судал дээр зөвшөөрөлгүйгээр “Талст Ширээт” гэдэг компани үйл ажиллагаа явуулж байсныг зогсоосон. Тус байгууллагууд Нийслэлийн автозамын хөгжлийн газартай тохиролцсон гэх худал зурган мэдээлэл тараасан байсан. Харин бидэнтэй албан ёсоор зөвшилцсөн ямар ч бичиг баримтууд өгөөгүй” хэмээлээ.

-ТӨЛӨВЛӨГДӨӨГҮЙ БАРИЛГА ИХ БАРИГДВАЛ ХОРООЛОЛ ДОТОР Ч ТҮГЖРЭЛ ҮҮСЭХ АЮУЛТАЙ -

Холбогдох зөвшөөрлөө аваагүй баригдаж буй барилгуудын тоо ихэссэн. Түүнчлэн хот хотгор газар дээр байдаг. Үерын ус буух ёстой жалга далан дээр хувь хүн аж ахуй нэгжүүд барилга барих, хог хийх зэрэг үйлдлүүд хийж байгаа нь усанд автах нөхцөл байдал, цаашлаад замын чанар муудахад нөлөөлж байна.

Улаанбаатар хотын нийт автозамын урт 900 км байна. Үүнийг бид насжилтаар нь хуваахад нийслэлийн замын 60 орчим хувь нь өндөр насжилттай гэж тодорхойлогдсон. Үүний шалтгаан бол хувь хүн, аж ахуй нэгжийн буруутай үйлдэл болон үер усны урсалт, зөвшөөрөлгүй баригдаж буй барилагаас үүдэлтэй юм.

“Талст Ширээт”, “Амундра”, “Трай колорс” компанын барилгуудыг өмнө нь зогсоож байсан. Шалгаж үзээд зөрчлийн тухай хуулиар торууль ноогдуулж үйл ажиллагааг нь зогсоосон. Барилгын тухай хуульд заасны дагуу ус, цахилгааны хязгаарлалт хийх шаардлагыг хүргүүлсэн. Бид жилдээ хоёроос доошгүй удаа хяналт шалгалт хийн жилийн эцэст хийсэн ажлуудаа тайлагнадаг байгаа” хэмээн Нийслэлийн тээврийн газраас мэдээллээ. Нийслэлийн хөрөнгө бага байдаг. Үүнийг дагаад нийслэлийн автозамд төлөвлөгдсөн мөнгө маш олон зүйлд зарцуулагдан хөрөнгө хүрдэггүй. Иймээс бид өндөр насжилттай зорчигчид ихтэй замуудаа засдаг.

Хүссэн хүн бүртэй орц гарц хийх хэцүү. Харин дубилер зам хийх төлөвлөгөөтэй байна. Гэвч энэхүү замаа хийж чадахгүй байгаа шалтгаан нь хөрөнгө мөнгө дутсантай холбоотой. Төлөвлөгдөөгүй барилга их баригдвал хороолол дотор хүртэл түгжрэл үүсэх аюултай. Ажлын зурган дээр үер усны асуудлыг шийдвэрлэх бүх төлөвлөгөө багтдаг.

Улаанбаатар хотын гурван дүүрэгт зам засварын ажил явагдаж байна. Бороотой холбоотойгоор барилгын ажил түр зогсолт хийдэг. Харин энэ үеэр алдсан цагаа графикаар шахаад ажлын өдрүүддээ хийнэ. Яармагийн хуучин гүүрийг засах гэх мэт ажлууд төлөвлөгөөт хугацаандаа хийгдээд дуусна.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button