НИЙГЭМ

Ж.Эрдэнэбулган ҮХЦ-ийн гишүүнээр томилогдсон даруйдаа тогтоол гаргажээ

РЕДАКЦЫН БУС КОНТЕНТ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэрийн саналын тухай” гэх тогтоолыг гаргажээ.

Тус тогтоолын агуулгыг авч үзвэл, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэрээс Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгын гаргасан “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх тухай”, “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг нэгтгэн шалгах тухай” тогтоолуудыг эс зөвшөөрч гаргасан саналыг хянаж үзсэн байх бөгөөд Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулганы гаргасан тогтоол нь дараах үндэслэлээр бүхэлдээ илэрхий хууль бус байна. Үүнд:

1. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх талаархи Цэцийн гишүүний шийдвэрийг … Цэцийн аль нэг гишүүн эс зөвшөөрч гомдол, санал бичгээр гаргасан бол …” гэж заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгын гаргасан “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх тухай”, “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг нэгтгэн шалгах тухай” тогтоолуудыг эс зөвшөөрч өөрийн саналаа гаргажээ. Цэцийн гишүүн Б.Буяндэлгэрийн энэхүү санал, үйл ажиллагаа нь тус хуульд бүрнээ нийцсэн буюу хуулиар өөрт олгосон эрх хэмжээний хүрээнд гарсан санал байна.

2. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэрийн саналыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх талаархи Цэцийн гишүүний шийдвэрийг … Цэцийн аль нэг гишүүн эс зөвшөөрч гомдол, санал бичгээр гаргасан бол Цэцийн даргын тогтоолоор томилсон З гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэхийг шийдвэрлэж магадлал гаргана” гэж заасны дагуу Цэцийн гишүүн дангаараа бус, харин Цэцийн дарга Н.Чинбатын тогтоолоор томилсон 3 гишүүн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэх ёстой байжээ. Өөрөөр хэлбэл, Цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган нь Цэцийн гишүүн Б.Буяндэлгэрийн саналыг дангаараа шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон байна.

3. Түүнчлэн дээр дурдсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Цэцийн 3 гишүүний бүрэлдэхүүнтэй хэлэлцэж, магадлал гаргах ёстой байтал Цэцийн нэг гишүүний тогтоол гаргасан нь илэрхий хууль бус болсон байна.

Түүнчлэн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд Цэцийн гишүүнээс гаргах эрхийн актын хэлбэрийг хуульчлан тогтоосон байх бөгөөд тухайлбал, Цэцийн гишүүн нь маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэхээс татгалзсан тохиолдолд тогтоол гаргах, хэргийг нэгтгэх, тусгаарлах тохиолдолд тогтоол гаргах, Цэцийн хуралдаанд маргааныг оруулах тохиолдолд Цэцийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шилжүүлэх тогтоол гаргахаар зохицуулсан байх бөгөөд үүнээс бусад асуудлаар Цэцийн гишүүн дангаараа тогтоол гаргах эрх хэмжээгүй юм. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчин тогтоол гэх зүйлийг гаргаж, хуулийг илт зөрчжээ.

4. Маргаан үүсгэсэн Цэцийн нэг гишүүний шийдвэрийг Цэцийн нөгөө гишүүн эс зөвшөөрч санал гаргасан тохиолдолд тэрхүү саналыг 3 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэж, магадлал гаргах учиртай гэдгийг дээр дурдсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсгээс гадна мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Цэцэд ирсэн өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг үндэслэн маргаан үүсгэх эсэх талаар Цэцийн гишүүний шийдвэрийн талаар гарсан гомдлыг З гишүүний бүрэлдэхүүнтэй … хийнэ” гэж маш тодорхой заасан болно. Гэтэл хуулийн ийм тодорхой заалтууд байхад Үндсэн хуулийн цэцэд шинэхэн томилогдсон гишүүн Ж.Эрдэнэбулган эрх зүйн зохицуулалтгүй байна гэж илт худал дүгнэлт хийж, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа нь тэрээр Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болж чадахгүйгээр барахгүй үндсэн хуулийн процессын эрх зүйн наад захын мэдлэггүй хүн болохыг, эсхүл хараат бус байдлаа алдаж хэн нэгний нөлөөнд автсан болохыг нь эргэлзээгүй нотолж байна.

5. Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр өөрийн гаргасан саналдаа Үндсэн хуулийн цэцийн 1997 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр нэгэнт хүчин төгөлдөр болсон эрх зүйн дүгнэлтийг эш татсаныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган илт гуйвуулан “Цэцийн гишүүн өөрийн санал дүгнэлтийг урьдчилан илэрхийлсэн байна” гэх зэргээр бодитой бус, тун хариуцлагагүй, төвийг сахих зарчмаа ноцтой зөрчсөн дүгнэлтийг хийжээ.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг авч үзвэл “Цэцийн гишүүн  хянан шалгаж байгаа маргааны талаархи саналаа урьдчилан хэлэх, … эрхгүй” гэж заасан байх бөгөөд энэхүү хориглолт нь нэгэнт хүчин төгөлдөр болсон Цэцийн дүгнэлт, тогтоолыг эш татаж буй тохиолдолд хамааралгүй буюу Цэцийн хүчин төгөлдөр дүгнэлт, тогтоолоос эш татсаныг маргааны талаарх саналаа урьдчилан хэлсэн гэж үзэх ямар ч үндэсгүй юм.

Үндсэн хуулийн цэц өөрөө өмнө гаргасан хүчин төгөлдөр дүгнэлт, тогтоолоо эш татан шийдвэр гаргадаг гэдгийг мартаж болохгүй бөгөөд тэр бүх тохиолдлыг Цэц маргааны талаарх саналаа урьдчилан хэлсэн гэж буруутгах нь аль ч утгаараа боломжгүй бөгөөд учир утгагүй гэдгийг хуулийн ангийн оюутан ч мэдэх асуудал юм.

Ийнхүү хуулийн тодорхой заалтыг илтэд гуйвуулан тайлбарлаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэрээс хуулийн хүрээнд гаргасан саналд бүдүүлгээр халдсан явдал нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнбулган Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим болох хараат бус байх, төвийг сахих, бодитой байх, асуудлыг бүрэн дүүрэн магадлах зарчмуудыг ноцтой зөрчсөнийг илтгэж байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

8 Сэтгэгдэл

  1. Илт да####гавартай орж ирж байгаа юм чинь энэ зэргийн юм хийлгүй яах бэ. Одоо я####тай билээ хөх тэнгэр. Харин түүх мартахгүй

  2. Ийм өлөн новшнууд ҮХЦэцрүү үхсэнээ хайж ирдэг бна.үр хүүхэддээ ямар нийгэм үлдээж байгаагаа мэдэж бга болвуу.өөрийн толгойгүй өлөн хүнсүг

  3. Ж.Эрдэнэбулган бол Үндсэн хуулийн эрх зүйн т####аар а чгүй нөхөр. Дээр нь анх томилогдохдоо улс төрийн захи####гаар томилогдсон тул ашиг сонирхлын зөрчилтэй. Чадвар муутай хүн цэцэд ирээд ирэнгүүтээ түйвээж эхэлж байгааг гайхах юм ####га.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button