НИЙГЭМ

Шинэ цэргүүдийг дэглэсэн этгээдүүдэд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ

Зэвсэгт хүчний 031 дугаар ангид шинэ цэргүүдийг халагдах цэргүүд нь дэглэж буй агуулгатай бичлэг олон нийтийн сүлжээнд түгсэн. Үүнтэй холбогдуулж, цэрэг дэглэсэн этгээдүүдэд хариуцлага тооцно гэдгээ Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр мэдэгдэж байв.

Тэгвэл уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас шалгаж дуусжээ. Үүгээр одоо цэргийн албанаас халагдсан иргэн М, Э, О нар хэргийг үйлдсэнийг тогтоож, прокурорт шилжүүлсэн байна. Харин хяналтын шатны прокурор тэднийг Эрүүгийн хуулийн 28.3-1, 28.4-1-т заасан үндэслэлээр тус тус яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн тус заалтуудаар зургаан сараас нэг жил хүртэл хорих ял сонсдог.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-04-21 17:04

Angi negtgeliin darga zahiragch nar yu hiij bnaa uhuulga surtachilgaa muu bnada yadaj iim buruu zuruu uildel hiivel horih yalaar shiitgegdej baigaag uhuulj sain oilguulah l heregtei baina zugeerl arhaij darhaisan ugalz aytai peediisen yumnuud turiin har mashin unaj helberdsen yumnuud

Холбоотой мэдээ

Back to top button