“Chanel” фирм “Huawei” компанийг шүүхэд өгч заргалдаад ялагджээ

“Chanel” брэнд Хятадын технологийн фирм “Huawei” компанийг логоны улмаас шүүхэд өгч заргалдаад ялагдсан байна. Шүүгч “Huawei” фирмийн талд шийдвэр гаргасан бөгөөд тус компани Европын Холбоонд логогоо барааны тэмдэг болгон ашиглах хүсэлтэй байгаа юм. Харин “Chanel” брэнд тус компанийн логог хэтэрхий ижил байна хэмээн үзжээ.
Лхагва гарагт (2021.04.21) Люксембург улс дахь Европын Холбооны Ерөнхий шүүх тус хоёр брэндийн логог төстэй тал байгаа ч үзэгдэх байдлын ялгаа нь мэдэгдэхүйц хэмээн дүгнэсэн байна. “Huawei” компани 2017 онд компьютерийн хэрэгсэл бүтээхдээ ашиглах логог ЕХ-ны барааны тэмдгийн хамгаалалтад оруулахаар бүртгүүлсэн. Харин “Chanel” брэнд үүнийг эсэргүүцэн “Huawei” компанийн босоо байрлалд огтолцсон хоёр тал цагираг өөрсдийн логотой хэтэрхий ижил байна хэмээжээ.

ЕХ-ны Оюуны өмчийн газар хоёр жилийн өмнө логонуудад ижил зүйл байхгүй, олон нийт хоёр логог хольж солихгүй гэж дүгнэнсэн байна. Үүний дараа “Chanel” ЕХ-ны Ерөнхий шүүхэд зарга гаргасан ч өнгөрсөн лхагва гарагт (2021) тус заргыг хэрэгсэхгүй болгожээ.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.