НийгмийнНИЙГЭМ

Хотын захиргааны шинэ байранд Ерөнхийлөгчийн охин компаниа оруулахаар болжээ

Улаанбаатар хотын шинэ захиргааны барилгын ажил 2018 онд эхэлж, Яармагт сүндэрлэж байгаа билээ. Тус байрны А блок ашиглалтад ороод байгаа. Гэхдээ тус блокт Нийслэлийн захиргаа нүүж очихгүй гэж Хотын дарга Д.Сумъяабазар мэдэгдсэн.

Тэгвэл “Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл” ТББ Хотын шинэ захиргааг түшиглэн “Монгол, Солонгосын хамтарсан гарааны бизнесийг дэмжих төв” байгуулахаар болжээ.

2018 онд байгуулагдсан “Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл” ТББ-ын тэргүүн нь Ерөнхийлөгч Х.Баттулгын охин Намуун. Мөн тус зөвлөлийг Б.Намууны нөхөр, “Оюуны Ундраа” группийн Гүйцэтгэх захирал О.Тэнүүн удирддаг аж.

О.Тэнүүний аав Отгонбаярын төрсөн дүү нь Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан.

Нийслэлийн ЗДТГ-т зориулан 97 орчим тэрбум төгрөгөөр барьсан шинэ байранд Хотын захиргаа нүүж орохгүй, одоо ингээд тэс өөр зориулалтаар ашиглахаар болсонд иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
4 сар 22, 2021 14:49

Яасан ч идэж ууж ханадаггүй дарга нар, түүний үр хүүхдүүд вэ, хэлэх үг олдохгүй юм, яана даа монголчууд минь ээ????

Зочин
Зочин
4 сар 22, 2021 15:16

Жэнкогий ундраа ХХК

Zochin
Zochin
4 сар 22, 2021 15:37

Yagad bolohgui gej.Sumiy ahiin golson ordonshde

Үнэн
Үнэн
4 сар 22, 2021 19:36

Баттулга эд хөрөнгөний шун�##�тай хүн болохоор МАН түүнд орон байр өгөхөд цаадах чинь сонгуулиас нэрээ татаж, Хүрэлсүхэд байраа тавьж өгнө. Түүнд ард түмэн, улс орон яах нь сонин биш. Өөрөө л хөрөнгөтэй болж, шун�##�аа гүйцэлдүүлж байв�##� болоо.

Зочин
Зочин
4 сар 22, 2021 21:58

Төрийн байгууллагын байранд төрийн �##�бан хаагчид оръё ! ТББ-нүүд өөрсдөө байраа бэлд !

Zochin
Zochin
4 сар 25, 2021 20:30

Тэгэсхийж байгаад Женкогийн охинд хувьчилаад өгчихөө нэг юм мэдэх байлгүй дээ. Сумьяа Женко эд нар хуйв�##�даж л байгаа юм байна л даа.

Холбоотой мэдээ

Back to top button