НИЙГЭМУЛС ТӨР

АСУУМЖ: Судалгаанд оролцогчдын 36.5 хувь нь сэтгүүлчдийн шантаажид өртөж, тэдний 17.3 хувь нь мөнгө өгч байжээ

Манай сайт “ЭГҮҮР”-ийн сэдвийн хүрээнд Монголын сэтгүүл зүй яагаад гажуудав, бид хаашаа явах ёстой вэ гэсэн асуултад хариулт эрсэн томоохон контеныг бэлтгэн хүргэсэн. Энэ том сэдвийн нэг хэсэг болгож улстөр, бизнесийнхэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын шантаажид хэр өртдөг вэ гэсэн асуумж бүхий судалгаа явуулсан. Энэхүү судалгааг тусад нь онцлон хүргэж байна.

Бид нийгмийн өндөр байр суурь бүхий 52 иргэн рүү рүү /улс төрийн хүрээлэл ба ААН-ийн удирдлагууд/ “Сэтгүүлзүйн салбарын “шантааж”-д өртөж байсан” эсэх талаарх асуулт бүхий судалгааны цахим линкийг илгээж, бөглүүлэв.

СУДАЛГААГААР: Судалгаанд оролцогчдын 63,5% нь сэтгүүлзүйн салбарын “шантааж” буюу мөнгө нэхсэн үйлдэлтэй ТААРЧ БАЙГААГҮЙ бол 36,5% нь ТААРЧ БАЙСАН гэсэн хариултыг өгчээ. Харин шантаажтай таарсан хүмүүсийн 82.7% нь мөнгө өгч байгаагүй бол 17.3 % нь мөнгө өгч байсан гэж хариулсан байна. ШАНТААЖТАЙ таарч байгаагүй хүмүүсийн 65.4% нь бүх хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг “шантааж” хийдэг гэж боддоггүй. 30.8% нь шантааж хийдэг гэдэгт итгэдэг. 3.8% нь шантааж хийдэг гэдэгт итгэдэггүй гэж хариулжээ.

ДҮГНЭХЭД: Хэвлэл мэдээллийн салбарт шантааж огт байхгүй зүйл биш тодорхой хэмжээгээр байдаг нь харагдаж байгаа юм. Шантаажид өртсөн л бол мөнгө өгөөд байдаггүй. Өгдөг нь маш цөөн. Энэ утгаараа МАШ ЦӨӨХӨН ХУВЬ НЬ ажил, мэргэжлээ ёс бусаар ашиглан бусдыг сүрдүүлэн дарамталдаг явдал Монголын сэтгүүлзүйг шавхайд хутгаж байгаа гэж болно. Судалгаанд оролцогчдын ихэнх нь сэтгүүлчид нийтээрээ хаалтын гэрээ, шантаажаар мөнгө олдоггүй гэдэгт итгэдэг. Мөн хамтран ажиллах гэрээг хаалтын гэрээ, шантаажийн хэлбэр гэж үздэггүй гэжээ.


ИРГЭД: Харин яг иргэдийн хувьд сэтгүүлчдэд итгэх итгэл хэр байна вэ. Үнэн хэрэгтээ сэтгүүл зүй иргэдийн төлөө ажиллах ёстой. Иргэн өөрийн мэдэх, мэдээлэл олж авах эрхээ сэтгүүлчдэд хүлээлгэж өгчхөөд, өөр өөрсдийн “талбар”-т ажиллаж, амьдардаг гэж энгийнээр тайлбарлах нь бий.

Энэ үүднээс иргэдийн байр суурийг сонсоход, 12 хүний 11 нь сэтгүүлчдэд итгэдэг гэж хариуллаа. Шударга сэтгүүлчид цөөнгүй бий гэдэгт итгэдэг гэдгээ илэрхийллээ. Тэд улс төрийн нөхцөл байдал ийм үед сэтгүүлчдийн нэр хүнд унах шалтгаан бий болж буй гэж үзэж байна.

Нэг талдаа иргэд өөрсдөө мэдээлэлд шүүлтүүртэй ханддаг байна. Ялангуяа залуу үе орж үздэг цөөн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлтэй. Түүндээ үнэмшдэг. Харин энэ салбарыг нийтээр нь сошиал дахь эх сурвалжгүй мэдээллүүдтэй хольж ойлгодоггүй хэмээж байлаа.


Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр.

“ЭГҮҮР”-ийн сэдэв: Монголын сэтгүүл зүй яагаад гажуудав, бид хаашаа явах ёстой контентийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. Ер нь сэтгүүлч нар мэдлэгтэй.хүн чанартай.улс орноо давхар хамга####сан.хулгайч ####уурчин байсан хүндэтгэлтэй харилцдаг харилцааны соёлтой байх наад захын хүмүүжил.боловсролтой байх ёстой. Төрийн сайд байсанч.улсын их хурлын гишүүн байсанч.энгийн иргэн байсан ч эфир ашиглаж.уурлаж.дарангуйлж байдаг нь жинхэнэ сэтгүүлч биш гэдгийг харуулж байна. Бас бодоогүй мэдээллийг тэнцвэртэй хүргэх нэрийн дор өөрсдийн бэлдсэн хүнийг хав болгож ашиглаж байгаа нь ёстой сэтгүүчдийн хэмжээ ямар тх нимгэрсэн харуулж байна. Мөн сэтгүүлч нар хуулийн.эдийн засаг санхүүгийн.хэллэг.харилцааны маш их доголд орсон байна. Бас хармс####тай нь мэдээлийн урсг#### нэртэй шантаажийн нэвтрүүлгээр хэн нэгийн дарамт####ж доош нь хийж байгаа нь тэр хэмжээгээр гадаад т####даа монгол гэсэн нэрийг давхар доош нь хийж байгаа энгийн асуудлыг ойлгохгүй бас ямар их ууртай мэдлэггүй гэдгээ ч харууллаа. Мэдээний урсг#### нэвтрүүлгийн 4 сэтгүүлч яг нэг зиндааны дөратлагч нар байна. Иймд үзэгч олон түмний төлөөлөгч бидний 20 хүн татг####заж байна. Харин оролцогч нар гайгүй сайн байсныг хэлмээр байна. Ер нь сэтгүүлч нэртэй зарим эмэгтэйчүүд хүчирхийлэл ярьж эфирээр гаоахдаа өөрснөө ш####дан нүцгэн гарч сайханаараа байгаан хүчирхийлэл гэдгийг ч мэддэгүй. Имй сэтгүүлч нартай байгаадаа маш их харамсаж байна. Эрхэм мэдээний урсг#### 4 сэтгүүлчдийг дахин хармааргүй байна. Бас 12 телевизээс энэ 4 өөр сэтгүүлч олдох байлгүй дээ6

  2. Заригийн өнөрцэцэг гэдэг чинь маш ууртай хүн байна. Уурласа хүнээс ухаан гарөхгүй. Ийм хүнийг дахин эфирээр хармааргүй байна. Урлөх г####зуурахын хагас шүү

  3. Сэтгүүлчид бүгд мөнгө улаан нүд цагаан боловсролгүй хүн гүтгэж л чаддаг. Өөр ажил хийх чадваргүй. Шантаажаар эсхүл улс төрд гарна эсхүл мөнгө саана. Бодит байд#### энэ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button