УЛС ТӨР

ЧУУЛГАН: НДШ-ийг хоёр хувиар нэмэхгүй байх хуулийн төслийг ДЭМЖЛЭЭ

Чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих эсэхийг хэлэлцлээ.

Ингээд байнгын хорооны саналаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлаалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явууллаа.

Санал хураалтад 61 гишүүн оролцож 46 гишүүн дэмжиж, 75.4 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Тиймээс дэмжсэнд тооцож, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Т.Энхтүвшин нарын гишүүдийн санаачилсан Нийгмийн даатгалын тухай хуульд цар тахалтай холбоотойгоор эдийн засаг хүнд нөхцөлд байгаа учир нийгмийн даатгалын шимтгэлийг нийт хоёр хувиар бууруулах асуудлыг тусгасан байна. 

Ингэхдээ тэтгэврийн даатгалын шимтгэлийг ажил олгогч болон даатгуулагчаас тус бүр 8.5 хувиар тооцохоор буюу НДШ-ийг нийт хоёр хувиар бууруулах тухай уг хуулийн төсөлд тусгажээ. Уг хуулийг 2021 оны долоодугаар сарын 1-нээс мөрдөхөөр заасан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button