НИЙГЭМ

Сайн мэдээ: 865 хүн эдгэрч, нийт 43,586 хүн коронавирусийг “яллаа”

Өнөөдөр /2021.05.19/ ЭМЯ-наас ХӨСҮТ-тэй хамтран шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.

Үүгээр сүүлийн 24 цагт 9 мянга 23 хүнээс шинжилгээ авснаас 575 хүнд халдвар илэрсэн талаар мэдээллээ. Ингээд улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 50 мянга 99 болжээ.

Түүнчлэн 865 хүн эдгэрсэн сайн мэдээтэй бол зургаан хүн нас барсан харамсалтай үйл явдал болжээ.

Ийнхүү нийт коронавирусээр өвчлөөд эдгэсэн хүний тоо 43 мянга 586 болсон байна. Харин халдварын улмаас 3,845 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буйгаас:

  • Хөнгөн - 1,899
  • Хүндэвтэр - 1,359
  • Хүнд - 497
  • Маш хүнд - 99 хүн байна.

Мөн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж буй 2,411 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хан
Хан

Яллаа ч гэх шиг эхлээд өдөрт яадахдаа 10 гэсэн тоо илэрвэл ковидийг яаллаа гэж хэлхэнэ зөв болвуу

Зочин
Зочин

Тун удахгүй "Өнөөдөр хамгийн сүүлчийн өвчтөнөө эдгээгээд эмнэлгээс гаргалаа" гэсэн мэдээ сонсно. Жоохон тэвчээртэй байгаарай...

Холбоотой мэдээ

Back to top button