УЛС ТӨР

Вакцин хийхийг зогсоох шаардлагыг УИХ-ын дарга Г.Занданшатарт өглөө

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Бидний хүүхэд засаг, төрийн өмч биш” хөдөлгөөний төлөөлөл, иргэн Ж.Занаа, Д.Сүхгэрэл, Цэрэн, Ж.Одонгоо, Отгонцэцэг нарыг хүлээн авч уулзлаа.

“Бидний хүүхэд засаг, төрийн өмч биш” хөдөлгөөний гишүүд:

  • КОВИД-19-ийн бүх төрлийн вакцинжуулалтыг зогсоох;
  • Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрхийг хаан боогдуулсан, хясан хавчсан, ялгаварлан гадуурхсан, тулган шаардсан үйлдлүүд болон Засгийн газар, бусад шатанд хэрэгжиж байгаа журам, заавруудыг хүчингүй болгох; (Тухайлбал, Засгийн газрын 124-р тогтоол, УОК-ын 2021 оны 40-р тушаал, Эрүүл мэндийн сайдын А/310 дугаар тушаал, нийслэлийн Засаг даргын А/365 дугаар захирамж)
  • Дархлаажуулалтын хууль, Коронавируст халдвар /Ковид19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиудад заасан хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, эрүүл мэндийн үйлчилгээ тэгш, хүртээмжтэй байх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор бусад хуульд зааснаас өөр журам тогтоохгүй байх, ялгаварлахгүй, гутаан доромжлохгүй байх, сэтгэл зүйн дарамт, хохирол учруулж болзошгүй мэдээлэл тараахгүй байх зэрэг заалтуудын хэрэгжилтийн талаар олон нийтийн хэлэлцүүлгийг нэн даруй зохион байгуулах гэсэн шаардлагыг УИХ-ын даргад өргөн барилаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Та бүхний хүний эрх, хүүхдийн эрхийн асуудлыг хөндөж байгааг буруутгахгүй байна. Гэхдээ нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг гэдгийг мартаж болохгүй. УИХ хүний эрхийг хамгаалах чиглэлд онцгой анхаарч, одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 200 гаруй хуульд хүний эрхийн талаас нь үнэлгээ хийх гэж байна.

Хэрвээ коронавирусийн халдвараас сэргийлэх, вакцинжуулах арга хэмжээг зохион байгуулахдаа хүний эрхийг зөрчиж байгаа бол анхааралдаа авч, хэлэлцэж ярилцах ёстой. Тиймээс Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяраар ахлуулсан Ажлын хэсэг байгуулж ажиллуулъя, иргэдийн оролцоотой Нийтийн сонсгол зохион байгуулъя. Та бүхэн энэ хэлэлцүүлэгт оролцох боломжтой" гэв.

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Манай байнгын хороо КОВИД-оос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, вакцинжуулалтын явц, үр дүн, хүний эрхийг хамгаалах асуудлаар байнга ярилцаж, холбогдох зөвлөгөө, санал, дүгнэлтийг Засгийн газар, УОК-т өгч ажиллаж байна. Та бүхэн өөрсдийн санал бодлоо манай Байнгын хорооны нэр дээр ирүүлж, хамтран ажиллаж болно” гэсэн бол УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр “Ойрын үед УИХ Хүний эрхийн үндэсний комиссын тайланг хэлэлцэх гэж байна. Энэ хүрээнд Та бүхний хөндсөн хүний эрх зөрчигдөж байна гэсэн асуудлаар тусгайлан Нээлттэй сонсгол хийе” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
irgen
irgen
2021-06-04 11:47

ongorson boroonii hoinoos tsuw nomrono gegcheer hiilgeed barag duussan hoino ni boliulahiig shaardaj bdag

Сэхээтний төөрөгдөл
Сэхээтний төөрөгдөл
2021-06-04 11:53

ҮҮНИЙГ Л СЭХЭЭТНИЙ ТӨӨРӨГДӨЛ ГЭЭД БАЙГАА ЮМ ДАА. Аливааг олон эрдэмтдийн дүгнэлтээс харицуулж ойлгож чаддаггүй нөхөд байна.

Зочин
Зочин
2021-06-04 12:24

Хaлдвар 4 сард огцом нэмэгдсэн шaлтгаан бол ХӨСҮТ-ийн эмч нар PCR шинжилгээг хуурамчаар үйлдэж, хaлдвартай хүмүүс хөдөө орон нутаг руу хуурамч бичгээр явж тараасанд байгаа юм. ХӨСҮТ-ийн эмч нар энэ олон нас барсан хүмүүсийн өмнөөс хариуцлага хүлээх ёстой.

зочин
зочин
2021-06-04 12:48

вакциныг яасан ч зогсоож болохгүй дээ хэдхэн хүмүүсийн эрх ашгаас илүү нийтийн эрх ашиг илүү

Иргэн
Иргэн
2021-06-04 14:06

Энэ хэдэн тэнэг эмсиин үгээр үг хиихгүй байлгүй дээ вакцин зогсоож болохгүй л дээ энэ хэдэн эргүү хүүхнүүд эрүүл мэндиин ямар мэдлэгтэй юм бараг гар угаах аргачл�##� мэдэхгүй дээ чааваас сэтгэциин өвчин нь хөдөлждээ

иргэн
иргэн
2021-06-04 14:50

Ганц Монголд биш дэлхий дахин вакцинд анхаарч байхад энэ хэдэн авгай хаагуур нь яваад хэний төлөө асаргүүцээд байна вэ, Занаа ч билүү тэр гудамжны тэмцэгч ч билээ авгай санаачлаад яваа юм уу.Бид дэлхийн жишгээс зөрөөд хаашаа явах вэ, ойрхон харь гариг байна уу үгүй юу?

Залуус
Залуус
2021-06-04 17:24

Энэ хэдэн б�##�айдуу хүүхнүүд чинь юу хиигээд явна вэ монголчууд бүгд хиилгэсэн шүү хиилгээглй та нар дуугүй үхэж д�##�д ор басмонгол дээл өмсөөд намираад байнаа төриин ордноос дэгээдчих д�##�им хайж явна уу сүнээд �##�уулана даа ха ха ха

Иргэн
Иргэн
2021-06-04 19:52

Занаа гэж оросын хаягдм�##� шээсч юмуу б�##�ай чавганц дандаа эсэргүү юм хииж явдөг юм сайн юм юу хиисэн бэ жааханч болов тавтиртай байхад яадаг юм бэ одоо болнодоо эмээ минь гэртээ л бай за

Төөгий
Төөгий
2021-06-05 10:23

Hudlaa uursduu waksin hiilgehgv geel ingej baigaan yrij baigaa yrianaas ni oilgomjtoi bn leeshdee odoo boli tehvv uls oron hetsvv baih chin teneg yum hiiged ywaad baih yum mnai aaw eej hamaatan sadnuud waktsin hiilgeel zvw zvgerr bn ta nart hiigeer l bolohgvi yum bolchwol gej. oyutan bolj bgaa hvvhdvvd waktsin hiilgej baijil shalgalta ugch hvssen surguulidaa ywj chdna iim sonin yum hiihe bolimoor yumaa nere!!!!!!!

Холбоотой мэдээ

Back to top button