УЛС ТӨР

У.Хүрэлсүх автомат тооллогын дүнгээр 66 орчим хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулав

Монгол Улсын найм дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн санал хураалт явагдаж дууслаа. Энэ удаагийн сонгуульд сонгуулийн насны иргэдийн 59.3 хувь нь саналаа өгсөн байна.

Хэсгийн хороодоос ирсэн саналын тоог автомат тооллогоор нэгтгэж эхэлснээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх илт давуу саналаар тэргүүлж буй нь тодорхой болсон. Тодруулбал 2603 хэсгийн хорооноос 2529 хэсгийн хорооны дүн мэдээгээр нэр дэвшигч У.Хүрэлсүх 810082, Д.Энхбат 241207, С.Эрдэнэ 71479 санал авчээ. Харин 71081 хүн цагаан хуудас уншуулсан байна.

Ингэснээр нэр дэвшигч У.Хүрэлсүх 66 орчим хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулаад байна. Гэхдээ энэ албан ёсны мэдээлэл биш. Автомат тооллогын дүнг 100 хувь гараар тоолсон дүнтэй тулгаж байж, маргааш эцсийн дүн мэдээлэл гарах юм.

Ийнхүү У.Хүрэлсүх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр, зургаан жилээр нэг удаа сонгогдож буй анхны Ерөнхийлөгч болж байна. Өөрөөр хэлбэл тэр 2027 оны зун хүртэл Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллахаар болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-10 08:18

Монголын зүүн урд зүгээс ерөнхийлөгч төрлөө.

Холбоотой мэдээ

Back to top button