ТОЙМ: Х.Баттулгыг ХАЙРЛАЖ, хүссэнээ авсан У.Хүрэлсүхэд “ХУУРТАВ”
Х.БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУВИАР СҮҮЛИЙН УДАА “АМ НЭЭВ”
Энэ долоо хоногийн улс төрийн онцлох үйл явдлуудын эхлэлийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тавив. Тэрбээр даваа гарагт хэд хэдэн телевизүүдийн оргил хандалттай цагаар сэтгүүлч Л.Мөнхбаясгалантай ярилцсан нэвтрүүлгээ цацуулав.
Уг ярилцлага харин олон нийтэд ихэд таалагдав. Дөрвөн жил сайн, муу хэлүүлэн байж хашсан Ерөнхийлөгчийн албанаасаа буух болсон учраас ч тэгэв үү, “Зөв зүйтэй зүйл ярилаа. Ерөнхийлөгчийн ажлаа сайн хашсан шүү” гэх олон нийтийн хандлага харагдана билээ. Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулга ямартаа ч энэ албанд байхдаа өгсөн сүүлийн ярилцлагаараа хэлэх гэснээ хэлээд авав. Тиймдээ ч лхагва гарагт болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар санал өгснийхөө дараа хэвлэлийнхэнд ам нээхгүй шууд машиндаа суун яваад өгсөн юм.
-ИРГЭД Ц.ХҮРЭЛСҮХЭД ДЭНДҮҮ ИХ ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭВ-
Түүнчлэн түүхэнд бичигдэх, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд зургаан жилээр нэг удаа сонгогдох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль энэ долоо хоногт болж өнгөрлөө. Сонгуулийн үр дүн бараг тодорхой байсан.
Яг л олон нийтийн таамаглал ёсоор МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх нийт сонгуульд санал өгсөн иргэдийн 67 хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулах нь тэр. Өрсөлдөгчид нь ч түүнийг хүлээн зөвшөөрч, ганц нэг гомдлын үгтэй хамтатган амжилт хүссэн.
Манай улс 1993 оноос хойш найман удаагийн сонгуулиар зургаа дахь Ерөнхийлөгчөө сонгож байна. Тэгвэл энэ удаагийн сонгуулийн ирц түүхэндээ хамгийн бага нь байсан бол олонхийн санал авсан байдлаараа У.Хүрэлсүх хамгийн өндөр хувиар сонгогдсон нь байв.
Ямартаа ч Монгол Улсын найм дахь Ерөнхийлөгч ийн сонгогдож, бүрэн эрхээ баталгаажуулах хууль зүйн процессуудаа тун чиг яаравчлуулав. СЕХ түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцон бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл боловсруулж, уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж, олонхын саналаар баталлаа. Ингэснээр У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэн, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрч байна. Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх товыг зургадугаар сарын 25-ны 11.40 цагт тогтоов. Ард түмэн түүнд тун чиг итгэл хүлээлгэсэн дээ.
-“БӨГСӨӨ ХАРУУЛЖ” ЭХЭЛСЭН ЗАСАГ ОЛОН НИЙТЭЭС АЙЖ “ШАЛДАА БУУВ”
Гэтэл МАН, эрх баригчид хүссэнээ авсан гэсэн шиг тараа таниулж эхлэх нь тэр. Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийж, өмнө нь хэлж байсан ёсоороо байр, тогны мөнгө, хүүхдийн мөнгө гэх мэт долдугаар сарын 01 хүртэл чөлөөлсөн халамжуудаа зогсоохоо мэдэгдлээ.
Ерөнхий сайд нь цар тахал хүнд хэцүү, иргэдийн амжиргаа муу байвал хүүхдийн мөнгийг он дуустал үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна гэж сонгуулийн өмнө ам гарч байсан ч энэ нь худлаа байж. Уг нь Азийн хөгжлийн банкнаас зээл авч, түүгээрээ хүүхийн мөнгө үргэлжлүүлэн 100 мянгаар олгоно хэмээж байв. Иргэд ч итгэл тээн хүлээж байлаа. Харин МАН ажлаа бүтээгээд, “бөгсөө харуулав”.
Ингээд ч зогссонгүй. Өчигдөр муу мэдээ үргэлжилсэн өдөр байлаа. Чуулганаар У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийг товлохтой зэрэгцэн сошиал орчинд өрнөсөн, иргэдийг цочирдуулсан нэг дуулиан бол шатахууны үнэ литр тутамдаа 600 төгрөгөөр нэмэгдэнэ гэх мэдээлэл. “Арай үгүй байлгүй дээ” гэж итгэж ядан энд тэндээс сураглаваас шатахуун импортлогч аж ахуй нэгжүүд үнээ нэмэх албан шаардлагаа АМГТГ-т хүргүүлсэн нь үнэн байв.
Ийнхүү сонгуулийн дараа амьдрал үргэлжилж, МАН-ын дарангуйлал, жинхэнэ царай илэрч байна гэхчлэн олон нийтийн зүгээс шүүмжлэл хүчтэй өрнөж эхлэнгүүт сошиалын дуулианаар ажилладаг Засгаас шуурхай мэдээлэл хийх нь тэр.
Засгийн газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Ц.Ганзориг Сангийн сайдын ярьсан зүйлсээс шууд буцаж, хүүхдийн 100 мянга болон бусад халамжуудыг зогсооно гээгүй, шинэ Ерөнхийлөгч ажлаа аваад дахиад ярилцахаар болсон хэмээн "шалдаа буув”. Өөх ч биш булчирхай ч биш , үнэн ч биш худал ч биш энэ мэдэгдэл олон нийтийн эсэргүүцлийг намжаах, гал унтраах түр зуурын арга заль гэж л харагдлаа.
Түүнчлэн АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр гэх хүн албан хүчээр шахам мэдээлэл өгөхдөө "Маргааш шатахууны үнэ нэмэгдэхгүй. Гэхдээ иргэд вакцины хоёр дахь тундаа хамрагдаад дуусахаар нэмнэ” гэх ухааны хоёр талтай, тодорхойгүй, бөөрөнхий хариулт өглөө. Байр байдлаас нь харвал Засгийн газрын зүгээс олон нийтийн хандлагаас айсандаа Эрдэнэбаяр даргыгаа золигт гаргаж, түр зуур аргацааж худлаа яриулав бололтой. Шатахууны үнэ нэмэгдэнэ. Гэхдээ маргааш л биш.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүрэлсүхийг сонгосон хүмүүс амаа барив даа
Gehde 7.1 hurtel gej helsen biz de. Bas arai l guivuulj medeelel ogohdo zov og bitgi xatgaas xii.
БАТТУЛГА �######�сан бол боллоо Олон тэнэг биш сонголтоо хийсэн .БАТТУЛГА т�##� зассан дүр нисгэсэн түгжилдэхэд билэн.Зан нь тэр.Одоо ч Эрх мэдлийн төлөө ,МУУ үйлээ нууж олон мед�##� �##�дар цол тарааж.б.на .Төмөр замын хулгайгаа хамга�##�уулахаар олон баатар төрүүлсэн.2О САЯ ДОЛЛОР ШҮҮХТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛ БАТТУЛГА ГАНСҮХ НАРЫГ ХҮЛЭЭЖ БАЙГАА .хил давуулж зугата�##�гана даа хоригийг нь эрт тавиарай даа
Шатахууныг үнийг нэмсэн ч Ард түмэн нь МАН -ыг сонгоно шүү дээ. Чанг�##�ах тусам Ард иргэд ачаа үүрч чаднаа. Санаа зоволтгүй.
Uls turiin orlogch .....iin uildel
Гарчиг нь юу ч гэж байгаа юм бэ дээ. Гадаад хүн арай гэж бичсэн юм шиг.
Odoo ch gesen Battulgad talarhsan.humuusiin hair.shan ugee helseer bn.Huukiig ireegui bhd l haraaj zugej.durguitsej bgaag medej bga biz
Denduu ulaan tsagaandaa garsan luivariig alham burdee hiiseer bgd EK boloh n dee.Hurdan butsaj buugaarai