НИЙСЛЭЛЭРҮҮЛ МЭНД

Арван тэрбумаар наадамлаж байхаар иргэддээ цар тахлын эмийг нь хөнгөлөөд өгчих, гуйя

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар шинжилгээг 10400 хүнд хийхэд 2188 хүнээс халдвар илэрч 10 хүн нас барлаа. Энэ тоо цар тахлыг дотооддоо алдсанаас хойших хамгийн өндөр тоо.  

Долоо хоногийн эхэнд 1177 тохиолдол илэрч байв. Гэтэл долоо хоногийн сүүлийн өдөр 1000 гаруй тохиолдлоор өслөө. Хоногт илэрч байгаа халдварын тоогоороо дэлхийн улс орнуудаас хамгийн эрсдэлтэй, аюултай байдалд орсон улс болж байна.

Өнөө халдвар алдаагүй цор ганц улс гэж цээжээ дэлдэж явсан үе өнгөрчээ. Үүрэхийг нь чи үүр, аахилахыг нь би аахилна гэдэгчлэн энх цагт олноороо гарч ирж Бид чадаж байна”” гэж цээжээ дэлдэж байсан эмч, дарга нарын бараа сураг ч одоо алга.

Сонгууль, одон медаль тарааж үй олноор нь бөөгнөрүүлэв. Номын баяр гэж гурван өдөр талбай дээр бужигнуулав. Энх цагт бүх зүйлээ хааж боож байснаа хэдэн мянгаараа өвчилж, үхэж эхлэхэд бүгдийг нээгээд сүүлээ хавчаад алга болцгоолоо.

Одоо болоогүй наадам, хийж МАН-ын 100 жилийг тэмдэглэх юм гэнэ. Бүхэл бүтэн 10 тэрбумаар шүү. Гэрээсээ хаашаа ч гарч чадахгүй, айдас хүйдэст автсан иргэдэд наадам бодох тэнхэл алга. Эмний мөнгөө яаая даа гэж байгаа бидэнд эмний мөнгөө хөнгөлөөд өгчих. Тэр чинь буян болно.

Эрүүл мэндийн яамнаас үхсэн хүн, өвчилсөн хүний тоог өдөрт нэг зарладаг сэтгүүлч мэргэжилтэй залуу нь цээжний пангаараа иргэдээ загнасаар байгаад ордог боллоо. Мэргэжлийн эмч, тархвар судлаачдын бодит үг бидэнд хэрэгтэй. Халдвар болохоо байлаа дарга нараа сэрээч гэж хэлэх мэргэжилтэн алга. Яана даа бид одоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

30 Сэтгэгдэл

  1. Naadam, bas ter 100 jiliin oig er temdeglechgui ,tegeedch bid nart uuch naaldadggui, ter zovlon, uchel, chaldvar duu###ggui iim tor zasag er chereggui, bid erch barigchidiig ####uulach bolno.

  2. Засгийн газар иргэдээ тоохоо болилоо. Өдөр болгон аман бүтээл хийгээд , хөл хорио тогтоохгүйг зарлан тунхаглаад нэг л биш байна шүү. Наадамдаад яахав дээ. Допингтой бөх , эрлийз морьд гээд хэл ам тат####на. Ажлаа мартсан дарга нар наадамдаад ####га болно. Иргэдийн нуруун дээр намрын ажлын их ачаа удахгүй ирнэ.

  3. Хатуу хөл хорио тогтоож 15 хоног болвол өвчин татраад ирнэ. Тэр үед наадмаа хийнэ үү, луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү хамаагүй. Одоо энэ цагт вакцины хүчийг ####дахгүйн тулд хөл хорио хамгаас их хэрэгтэй байна. Засгийн газар арга хэмжээ аваач

  4. Хөл хорио тогтоовол хүний эрх эдийн засаг гэж орилж чарлаад мод чулуу буу шийдэм бариад ЗГ огцор хүн болгонд нэг сая төгрөг гэх мэтээр хэрээ шиг гуаг####даад жагса#### хийгээд г####зуураад өгнө дөө энэ монгол оркууд.

  5. PCR шинжилгээ хийх газар ч ####га. Түргэвчилсэнээр эерэг гарсан. Өрхийн эмчдээ ханд гэсэн. ӨВЧЛӨЛ их таржээ. Яана даа.

  6. Төр засаг ядуу байгааг мэдсээр байж элдвийн хөнгөлөлт эм тангийн мөнгө нэхэж амьдрахаа болимоор юм. Нээх л их эх орон яридаг мөртөө хөдөлмөрлөж татвараа төлж эх орондоо нэмэр болохын оронд улам сөхрүүлэх гэж байгаа мэт цугласан хэдийг нь элдвийн х####амж тэтгэлэг нэрийн дор авах гэж улайрдгаа боль.

  7. Маш зөв сан####, гуйлга байнаа. Ямар элэнцэгийн нь наадам цэнгээн?! Одоо больж үз. Х####дварт өвчин Монгол орныг сүйрүүлж байна, эрхтэн дархтангууд аа!

  8. 10 TERBUMAA ARD TUMENDEE TARAAJ UGUUCHEE. HULGAICH, LUIVARCHIN, POPVHIN “HURELSUHK CHI TUN UDAHGUI CHADAHGUI BNA GEED ” ZUGATAHIIG CHIN MONGOLCHUUD MEDEJ BGA. ARD TUMNII “AMIAR” ZASGIIN ERHIIG BULAAJ AVSAN HULGAICHAA.

  9. Наадам хийх 10 тэрбум төгрөгийг Хүрэлсүх сонгуульд зарцуулаад идчихсэн. Наадмаа больё мөнгийг нь Короногийн эсрэг зарцуулья гэхэд байхгүй тул ичсэн нүүрэндээ наадмаа бага ч гэсэн өртгөөр хийж л таарна.

  10. 10000 хүнд шинжилгээ хийхэд 2000 хүн.
    х####двартай байгаа бол 5 хүн тутмын 1 нь
    х####двартай гэсэн үг шүү дээ

  11. 80-150 төгрөгний амны ха####т зүүж гараа угааж ,айл хэсэхгүй байж чадахгүй бол ямар ч хөнгөлөлт,эм тариа тус болохгүй биз. Одоо вакцин эсэргүүцдэг Занаа тэргүүтэй хүмүүс тахлаас аврах байлгүй дээ

  12. 1. Архангай аймгийн 5 сум буюу Их тамир, Төвшрүүлэх, Хашаат, Хотонт, Өндөр- Улаан

    2. Хөвсгөл аймгийн 5 сум буюу Хатг####, Тосгон, Г####т, Улаан-Уул, Шинэ-Идэр

    3. Булган аймгийн 2 сум буюу Ханг####, Гурван булаг

    4. Төв аймгийн 2 сум буюу Лүн, Баян-Өнжүүл

    5. Сүхбаатар аймгийн 5 сум буюу Онгон, Наран, Х####зан, Сүхбаатар, Дарьганга

    6. Баянхонгор аймгийн 7 сум буюу Баянговь, Богд, Бөмбөгөр, Бууцагаан, Баян-Овоо, Өлзийт, Эрдэнэцогт

    7. Хэнтий аймгийн 1 сум буюу Батноров

    8. Дорнод аймгийн 1 сум буюу Сэргэлэн

    9. Ховд аймгийн 1 сум буюу Дарви

    10. Дундговь аймгийн 5 сум буюу Сайнцагаан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Өлзийт

    11. Өвөрхангай аймгийн 2 сум буюу Арвайхээр, Хархорин

    12. Дорноговь аймгийн 3 сум буюу Айраг, Сайншанд , Д####анжарг####ан

    13. Говь-Алтай аймгийн 8 сум буюу Бигэр, Дэлгэр, Тонхил, Дарив, Цээл, Төгрөг, Шарга, Хөхморьт

    14. Сэлэнгэ аймгийн 1 сум буюу Хүдэр

    15. Увс аймгийн 10 сум буюу Улаангом, Баруунтуруун, Давст, Өндөрхангай, Бөхмөрөн, Ховд, Завхан, Тэс, Наранбулаг, Сагил

    16. Өмнөговь аймгийн 15 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарл####т тогтоогоод байна.

  13. Эмнэлэг болон бусад ####бан байгууллагуудын дарга нар наадмын бэлтгэл, морио уяад ####га боллоо.Энэ өвчинөө яах вэ эмч, сувилагч нар туйлдаж гүйцлээ.

  14. Өвлийн хүйтэнд нялх биетэй эмэгтэйг дан хувцастай гадаа гаргасан ш####тгаанаар Засгийн газар огцорч байв. Тэгвэл одоо жирэмсэн хоёр эмэгтэй коронавирусийн х####двараар нас барчихлаа. У.Хүрэлсүхийн гаргасан жимээр бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын огцрох ханг####ттай ш####тгаан бий болсон гэсэн үг.

  15. МАн ыг дэмжсэн юм.самраад хаячлаа.Наадам ба хар нулимас.3 саяар ####тангадас шаглаж нэг хэсэг нь баяжиж байхаар улс өөрөө зарчаачээ.төсөвт орно.одоо наадмаар 10 тэрбум.дэлхийн шившиг.2 хөрш нь гаднаас чинь түгжээд харах гэж бн.тахлаасаа с####ах ямар ч дорвитой ажил ####га.үх үлд үү?

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button