УЛС ТӨР

Ч.Амарболдын “хошууч генерал” цолны цаана өрнөсөн томчуудын “ДАЙН”

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга албаа авсныхаа дараа жил буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 24-нд Цол хураах тухай зарлиг гаргаж, Гэмт хэрэг  үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, хорих ял шийтгүүлсэн Чимэддоржийн Амарболд, Пүрэвийн Даш нарт хүртээсэн “Хошууч генерал” цол, Тожооны Дашдэлэгт хүртээсэн “Бригадын генерал” цолыг тус тус хурааж байлаа.

Гэтэл гурван жилийн дараа Х.Баттулга Ерөнхийлөгчийн албанаасаа буухаас өмнө Ч.Амарболдын цолыг сэргээх шийдвэр гаргасан нь маш сонин, учир холбогдолтой, алсуур их утга агуулсан шийдвэр байлаа.

УИХ-ын 2008 оны сонгуулийн үймээн буюу долдугаар сарын 01-ний өдөр иргэдийн эсрэг галт зэвсэг хэрэглэсэн хэрэгт буруутаж, ял эдэлсэн Ч.Амарболд тухайн үед Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан юм. Улмаар иргэд, цагдаагийнхны хооронд мөргөлдөөн гарч, галт зэвсэг хэрэглэсний улмаас таван иргэний амь нас хохирсон харамсалтай явдал болж байсныг хэн ч мартаагүй.

Эл хэргийнхээ улмаас хошууч, генерал Ч.Амарболд 2012 онд 3.6 жилийн хорих ял сонсож, хоёр жил орчмын дараа буюу 2014 оны гуравдугаар сард суллагдаж байв. Түүнийг эдлэх ёстой ялынхаа гуравны хоёроос дээш хугацааг биеэр эдэлсэн, засарч хүмүүжсэн гэж үзэж магадлангаар сулласан байдаг.

-Ч.АМАРБОЛД М.ЭНХБОЛДЫН ӨМНӨ СӨХӨРЧ ЯВСАН, ДОТНЫ НЭГЭН-

Гэтэл хийсэн хэргийнхээ ялыг эдлээд, суллагдаад дөрвөн жил болсны дараа 2018 онд генерал цолоо хураалгасан нь түүнд тун ч хүнд цохилт болсон нь мэдээж. Тухайн үед “Нэг алдаагаар нь бүх л алдар, гавьяаг нь баллуурдан үгүйсгэх нь шударга бус.Тэр тусмаа төрийн хуулиар ял зэмээ хүлээж, зохих шийтгэлээ эдэлсний дараа дахин төрийн тэргүүний зарлигаар гавьяа шагналаа хураалгах нь байж болохгүй” гэх мэтээр түүнийг өмөөрч, хайрлагсад олон байв.  

2008 оны долдугаар сарын нэгний хэрэг явдал гарснаас хойш арван жил өнгөрсөн байхад Ерөнхийлөгч Х.Баттулга юуны учир түүний цолыг хураах болов. Үүнд учир бий. Ч.Амарболдын хувьд 60 тэрбумыг зохион байгуулагч гэх М.Энхболдын дотны, үнэнч нэгэн билээ.

Түүнийг нь тодотгодог нэгэн бичлэг ч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үед сошиалд цацагдаж байсныг та бүхэн санаж буй. МАН-ын дарга М.Энхболдын гэрт тухайн үеийн АТГ-ын дарга Х.Энхжаргал, тэтгэвэртэй гарч сайхан амармаар байна гэж АТГ-ын даргаас чөлөөлөгдсөн ч ТЕГ-ын харъяа ЦТГ-ын дарга болсон Н.Ганболд, ЦЕГ-ын дарга асан С.Баатаржав, ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр, СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан, Ч.Амарболд генерал нар очиж, өвдөг нугалан сөхөрч, хөөрөг зөрүүлж байсан нь бичлэгт тодоос тод үлдсэн.  

Х.БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЖ, М. ЭНХБОЛДЫН “ХҮСЛИЙГ БУЛААСНААР” ТЭДНИЙ ДАЙН ЭХЭЛСЭН-

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулга, М.Энхболд нарын дунд ёстой л дайн болсон доо. Ёстой л ойрын хэдэн жил харагдаж үзэгдээгүй, нэг нэгнийхээ “бөгсийг ухсан” сонгууль болж дууссан. М.Энхболд тухайн үед өөртөө тун чиг итгэлтэй байсан ч сонгуулийн сурталчилгааны үед түүний карьер навс унаж, хятад хүний үр удам гэгдэж, “аядуу зөөлөн” гэж сэтгүүлчээр өөрийгөө магтуулсан гэх мэт асуудлуудаасаа болж хөөрхийлөлтэй ялагдал хүлээж байлаа. М.Энхболдыг тухайн үед өрсөлдөгч болох Х.Баттулгыг “өөрөө захиалж”, басаж яваад ялагдсан гэгддэг юм билээ.

Эртний улс төрийн нарийн ширийн процессуудыг сайн мэдэхгүй юм. Гэхдээ энэ хоёр хүн мөнхийн дайсан байгаагүй юм гэнэ билээ. Эрх ашиг нь олон олон зүйл дээр нийлж, нэгэндээ тус дэм болж явсан юм гэнэ билээ. Өөрөөр хэлбэл дотно байсан тэр хоёрыг хагаралдуулах, улмаар түүнийг нь ашиглаж М.Энхболдыг МАНАН бүлэглэлийн толгойлогчийн байр сууринаас татан унагах төлөвлөгөөг МАН-ынхан дотоодоо өрнүүлсэн гэх хар ч яригддаг. Энэ нь ч бараг үнэн. Сонгуулийн үер М.Энхболдын эсрэг задарсан бүхий л муу муухай бичлэг, хар PR-ууд МАН дотроосоо задарсан байдаг. Тухайлбал “Сарандаваад итгэдэг ард түмэнд юу ч гэж хэлсэн яадаг юм бэ” гэх эмэгтэйн дуу хоолой бүхий, М.Энхболдын малийтал инээж буй мэтгэлцээний бэлтгэл бичлэг үүнийг илтгэнэ.

Тиймээс ч маш ойр хамтрагч байсан Х.Баттулга нь Ерөнхийлөгч болж, М.Энхболдын “хүслийг булааснаар” тэр хоёрын мөнхийн дайснууд байх цаг хугацаа эхэлсэн гэж хэлж болно.

-Х.БАТТУЛГА, М.ЭНХБОЛД НАРЫН ДАЙСАГНАЛЫН ХОХИРОГЧ Ч.АМАРБОЛД ЭВЛЭРЛИЙН ГЭРЧ Ч БОЛОВ-

Гэтэл ойрноос тэр хоёр дахиад нэг завинд суусан байж мэдэх хачин үйл явдал болсон. Тэр нь М.Энхболдыг УИХ-ын дарга байх үед зөвлөхөөр нь ажиллаж байсан, ёстой л баруун гар нь байсан хуульч Б.Гүнбилэг Ерөнхийлөгч Х.Баттулгын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн явдал.

Тэрбээр Х.Баттулга дахин нэр дэвших эрхтэй гэх мэт ярилцлагуудыг хэвлэлүүдээр нэлээд өгч явсны дараахан энэ албанд очсон нь тун хачирхалтай. Учир явдлыг тунгаан бодвоос М.Энхболд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр өөрийн нөхөддөө “хутгалуулсан”  өшөөгөө Х.Баттулгаар дамжуулан авах санаархал л энэ байв. Гэвч олонх болж, хүч түрсэн У.Хүрэлсүх тэргүүтэй МАН-ынхан Х.Баттулгаар бүр тоглосон. Нэр дэвших эрхгүй болгоод хаясан. Х.Баттулгаар дамжуулж, У.Хүрэлсхүийг “дарж авах” гэсэн М.Энхболдын хүсэл ч биелсэнгүй. У.Хүрэлсүх нь мандчихлаа.

Тиймээс ч Х.Баттулга суудлаасаа буухаасаа өмнө, эрх мэдлээ ашиглаж болох бүхнийг хийж, шагналын хураа ч харамгүй хайрлаж байна. М.Энхболдын эсрэг хийсэн бүх гэмээ цайруулж, цаашид “нийлэх” замаа засч буй нэг л үйлдэл нь Ч.Амарболдын цолыг буцааж сэргээсэн үйлдэл нь юм шүү дээ. Ердөө л энэ. Дахин Ерөнхийлөгч болох шаансгүй болсон Х.Баттулгад одоо М.Энхболдтой дайсагнах ямар ч шалтгаан үгүй. Харин ч өөрсдийг нь олон жил зовоосон хүмүүс тэдний замыг нэгтгэж буй.

Тиймдээ ч эх орноосоо урвасан этгээд гэх хатуу харизмаар асуудалд хандаж, М.Энхболдын хүн Ч.Амарболдын цолыг хайр найргүй хураасан байснаа ийн цайрууллаа. Албан тушаалтай үедээ данагар байсан ч ажлаа өгөхдөө араа бодох нь түүнд өлзийтэй.

М.Энхболд Х.Баттулга нарын дайсагналын хохирогч нь Ч.Амарболд байлаа. Тэгвэл эвлэрлийн гэрч ч тэр болов. Мөнхийн дайсан, мөнхийн найз гэж байдаггүй. Харин мөнхийн эрх ашиг л гэж бий.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Dorjsuren
Dorjsuren
2021-06-17 13:26

Долгорсүрэн зааны хүүхдүүдээр дамжуулж хэдэн арван тэрбум төгрөг завшсан Жэнко хэмээх Баттулгын сүүлийн өдрүүд болж байна. Буусных нь дараа Аса Дагвадорж, Сумъяабузар, Оюун-Эрдэнэ, Баатар, Хүрэлсүх нар бүгд нэг т�##� болж хувираад эргээд л үр могой шиг хоорондоо сүлжилдсэн орооцолдсон 6 жил эхлэнэ.

Хариу
Хариу
2021-06-17 13:28

Сүрхий бичсэн байна. Өөрөө хажууд нь сууж байсан гэмээр нарийн ширийн зүйл оруулжээ.

bi
bi
2021-06-18 18:27

Zugeer l bugdiig n buudah heregtee hen ch adilhan lalruud

bi
bi
2021-06-19 08:45

ok

Зочин
Зочин
2021-06-19 12:06

Үгүй ээ. Амарболд генер�##� дээр ёстой улс төржөөгүй ээ. Энэ бол Цагдаагийн сүр сүлд, хийморь болсон орчин цагийн цагдаагийн ноён оргил байсан гарамгай удирдагчийн манд�##� буурлын л асууд�##�. Юм болгонд улс төржүүлэх хэрэггүй ээ. Юм үнэнээрээ сайхан. Хэзээ нэгэн цагт асууд�##� ямар байсан гэдэг эл болно

Залуу хүн
Залуу хүн
2021-06-19 13:37

5 хүн буудах энэ хүнтэй холбоотой ацных нь цол сэргээх ичиж амьдар Эке энэ 2 яг адилхан 5 сүнс харж бгаа шүү..

Зочин
Зочин
2021-06-19 23:16

Хүн �##�сан энэ хэзээ ч өөдлөхгүй. Нэг л өдөр хара�##�аар үхэж д�##�д орно доо. Чиний хойноос гашуудах хүн цөөхөн байх шүү. Гэмгүй олон сайхан з�##�уусыг мөрдөнд хатааж хэрэг тулган хүлээлгэж байсан хар нүгэлтэн шүү чи.8 сарын 1 ний хэрэгт чи голлон оролцсон.Үхээрэй эртхэн шиг.

Холбоотой мэдээ

Back to top button