НИЙГЭМ

Дорнод аймаг руу зорчих хөдөлгөөнийг хаалаа

Коронавируст халдвар нэмэгдсэнтэй холбогдуулан Дорнод аймагт хот болон сум хоорондын хөдөлгөөнийг өнөөдрийн 06:00 цагаас энэ сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд /зөвшөөрөгдсөн зорчигч, ажил үйлчилгээ, тээврээс бусад/ хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Хэрэв Засгийн газрын тогтоосон Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хугацааг сунгавал дээрх хугацааг 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүртэл сунгана.

Аймгийн Ерөнхий тархвар судлаач Б.Ганганцэцэг “Сүүлийн 24 цагт 1492 сорьцод PCR шинжилгээ хийхэд 30 халдвар илэрч, нийт 332 тохиолдол болсон. Харин дархлаажуулалтын  1 дүгээр тунд 46002 иргэн, 2 дугаар тунд 431327 иргэн хамрагдсан” гэлээ.

Хязгаарлалт тогтоосон дээрх хугацаанд дараах хөдөлгөөнийг зөвшөөрөх юм. Үүнд:
Зөвшөөрөгдсөн зорчигч:
-Эрүүл мэндийн 13А, Б
-Буяны ажил / аав, ээж, төрсөн ах дүү, үр хүүхэд буюу нэгдүгээр үеийн төрөл садан/
-Үндсэн хаягтаа ирэх, буцах
-Үндсэн ажлын байрандаа очих , ирэх
Зөвшөөрсөн ажил үйлчилгээ:
-Мал аж ахуй,
-Газар тариалан
-Хүнсний ногоо, жимс тариалах
-Уул уурхай, газрын тосны ашиглалт
-Барилга, зам, эрчим хүч, харилцаа холбооны бүтээн байгуулалт, засвар арчлалт
Зөвшөөрөгдсөн тээвэр:
-Хүнс
-Эм, эмнэлгийн хэрэгсэл
-Шуудан карго
-Барилгын материал
-Шатахуун, тос тосолгооны материал
-Уул, уурхайн бүтээгдэхүүн
-Техник, тоног төхөөрөмж сэлбэг хэрэгсэл
-Цахилгаан бараа, гэр ахуйн тавилга
-Мал амьтны тэжээл
-Мал, махны тээвэр явах боломжтой аж.

Аж ахуйн нэгж, байгууллагын эдийн засгийн эрсдэлийг тооцоолж, Дорнод аймгийг Гамшгаас хамгаалах Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн Улбар шар түвшинд шилжүүлэлгүйгээр, Шар түвшинд хэвээр байлгаж, зарим зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахаар шийдвэрлэлээ.
Халдвар гарсан обьект, байршлыг үндэслэн дараах үйл ажиллагааг хязгаарлалаа.

Хязгаарлах үйл ажиллагаа:
Төрийн байгууллага:
-Төрийн байгууллага, шүүх, прокурорын байгууллагын нийт ажилтан, ажиллагсдын 30 хүртэлх хувь ажиллана.
-Албан өрөөнд 3-аас илүү албан хаагч ажиллахгүй, хооллохгүй
-Цахимаар долоо, долоо хоногоор ээлжилж ажиллана.
-Ажилд ирж, явах, үдийн цайны цагийг зөрүүлнэ
-Албан бичиг, баримт цахимаар авах, солилцоно
-QR код байршуулан ажилтан, үйлчлүүлсэн иргэдийг бүртгэнэ
-Гэр, ажлаас бусад маршрутаар зорчихгүй
-Байгууллагын дотоод хоолны газрыг ажиллуулахгүй
-Бүх төрлийн баяр ёслол, цайллага, тэмдэглэлт ойн арга хэмжээ, хүлээн авалт зохион байгуулахгүй
Хуулийн этгээд:
-Жагсаал цуглаан, уралдаан тэмцээн
-Аялал зугаалга,хурим найр, цайллага хүлээн авалт
-Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
-Бүх төрлийн баар
-Цахим автомат тоглоомын газар
-Соёл, урлагийн арга хэмжээ
-Үзвэр үйлчилгээ
-Алжаал тайлах төв
-Саун, Нийтийн халуун ус
-Нийтийн бүжиг, бүх төрлийн бүжгийн клуб
Хүний үйл ажиллагаа:
-Гэр бүлээс бусад хүрээнд агаар салхинд гарах
-Айлд зочлохгүй, зочин урихгүй
-Оршуулгын үйл ажиллагаанд 8 автомашин, -20-оос дээш иргэнийг хязгаарлана
-Шалган нэвтрүүлэх хяналтын цэгийн гадна амьдардаг иргэн байнга оршин суугаа газрын тодорхойлолтыг сумын Засаг даргын тамгын газраас авч зорчино гэж тус аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. Одоо хаашдаа бүх орон нутаг хот бүгд хазаарлаж дийлэхээ больжээ. Х####двар тарх####т баригдахгүй байна. 10-р сард сурагчдын хичээл эхлэх үү ?

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button