НийгмийнНИЙГЭМ

ТОДРУУЛГА: ХӨСҮТ, бусад эмнэлгийн эмч, ажилчид хамгаалалтын хувцасгүй ажиллана

Монгол Улсын эмч, эмнэлгийн ажилчид халдвараас хамгаалахын тулд битүү хувцас өмсөн, ажиллаж байгаа билээ. Гадаадын цөөнгүй орны эмнэлгийнхэн хамгаалалтгүй хувцсыг халаад буй. Коронавирусийн халдвар зөвхөн агаар дуслын замаар халдварладаг тул заавал хамгаалалтын хувцас өмсөх шаардлагагүй гэж үзэж байгаа юм.

Тэгвэл Монголын эмч, эмнэлгийн ажилчид хамгаалалтын хувцасгүй ажиллах тушаалыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд гаргажээ. Үүний дагуу ихэнх эмнэлгийн эмч, ажилчид хамгаалалтын хувцсаа тайлж эхэлсэн байна.

Гэвч зарим эмнэлгийн эмч нар халдвар авахаас айгаад хамгаалалтын хувцастай ажилласаар байгаа гэнэ.

ЭМЯ-наас энэ талаар тодруулахад “Тухайн эмч бээлий, амны хаалт, нүүрний хамгаалалттай л бол өвчтөнтэй харилцахдаа заавал хамгаалалтын хувцас өмсөх шаардлагагүй. Өмсөхгүй байх бололцоог нь журмаар зохицуулж өгсөн” гэлээ.

ХӨСҮТ-ийн эмч нар ч мөн хамгаалалтгүй хувцас өмсөхгүй ажиллаж эхэлжээ. Үүний сацуу халдвартай хүнийг эмчлэх, голомтод ажиллах, иргэдээс шинжилгээ авахдаа ч мөн хамгаалалтын хувцас өмсөхгүй байхаар болж байна.

Сонирхуулахад, хамгаалалтын хувцас хэрэгсэлд 14.2 тэрбум төгрөг зарцуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-22 16:29

Зун болоод хэцүү байгаа байх, гэвч яг голомтод ажилладаг хүн л бол өмссөн хувцсаа бүгдийг нь байнга угааж байхаар хамга�##��##�тын хувцас өмсөх нь хамаагүй амар.

Зочин
Зочин
2021-06-22 19:04

Сайдын туша�##� сонууль 2с болж х�##�двар нэмэдсэн

Зочин
Зочин
2021-06-24 00:08

Амны ха�##�тнаас өөр хамга�##��##�тгүй улаан бүсийн сэхээний тасагт орчихоод х�##�двар аваагүй хүнийг мэдэх л юм байна.Жич:Вакцин хийлгээгүй хүн шүү.

Зочин
Зочин
2021-06-24 02:00

Ашгүй дээ, энэ б�##�ай комбинзооноос болж эмч нарын дархлаа их унаж бгаа шүү.

Холбоотой мэдээ

Back to top button