Нийгмийн

Л.Бямбасүрэн тэргүүтнүүд төрийн толгойд гарах томилгоонууд үргэлжлэх үү

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн тэргүүтэй удирдлагуудын хууль зөрчсөн байж болзошгүй, албан тушаалын байдлаа ашиглаж хувийн эрх ашгаа гүйцэлдүүлсэн шинжтэй хэд хэдэн кэйсүүдийг хэвлэлүүд баримтаар мэдээлсэн. Мөнхүү шүүхийн шатанд Л.Бямбасүрэн нарт хамаарах 4-6 хэрэг хянагдаж, зарим хэргүүдэд тэднийг яллагдагчаар татсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Түүнчлэн Зам тээврийн хөгжлийн яамнаас сүүлийн үед зарим ТББ-ын гомдол болон олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд гарсан ИНЕГ-ын удирдлагуудтай холбоотой мэдээллийг шалган тодруулах, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг гаргасан гэх мэдээлэл бий.

Тиймээс байнгын хэл аманд өртөж байдаг Л.Бямбасүрэнг “Шаардлагатай бол ажлаас нь чөлөөлөөд явуул” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сард нийтийн тээврийн ажилтай танилцах үеэрээ ширүүхэн хэлсэн. Зам тээврийн сайд Л.Халтар ч толгой дохиод үлдсэн. Гэтэл түүнээс хойш хоёр сар болж байна. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг явуулж чадахгүй л байна.

Харин ч өнөөх  нь дахин гэмт хэрэгт холбогдож, зодоон хийсэн гэх мэдээлэл сошиал орчинд тархсаныг цагдаагийн байгууллагаас хоёр жилийн өмнө буюу 2018 оны хэрэг, гэхдээ Л.Бямбасүрэн хамт байсан болохоос зодоон хийгээгүй гэх тайлбар өгөөд сууж буй.

Ерөнхийдөө У.Хүрэлсүхийн хуурай дүү гэгддэг түүнд хэн ч халдаж чадахгүй, өнөөх нь эрхтэн дархтнуудын халхавчинд даварч суугаа.

Хоёрхон хоноод У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болох нь. Өчигдөр байнгын хорооны хуралдаанаар Коронавирусийн цар тахлын эсрэг хуулиа он дуустал сунгахыг дэмжчихлээ. Одоо УИХ-аараа оруулаад машиндчихна.

Чоно борооноор гэгчээр энэ хуулийг далимдуулж төрийн албаны  шалгалтгүй улс төрийн томилгоо хийсээр бүтэн жил болсон. Одоо дахиад зургаан жилээр сунгаж байгаад У.Хүрэлсүхийг дагаж эрхэлж байсан том толгойтой хүмүүсээ дахин ямар ч шалгуургүйгээр энд тэнд томилох нь гэх хардлага үүсээд байна.

Л.Бямбасүрэн тэргүүтнүүд төрийн толгойд гарах томилгоонууд үргэлжлэх болов уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЭГЭЛ АРД
ЭГЭЛ АРД
2021-06-23 15:24

ЗА ЭНЭ САЛБАРЫН ЭНЭ НЭГ ЭРХ ХҮҮХЭД ГАНЦХАН ТЭНДЭР Л МЭДДЭГ ГЭЭД БАЙГАА ТӨРХТЭЙ. БАС Ч ГҮЙ ШАГГҮЙ ЗОДООН Ч ДЭЭР НЬ ТӨРСӨН ДҮҮГЭЭ ТОМ ХЭЛТСИЙН ДАРГААР ӨӨРӨӨ УРАГ САДАНГИЙН ТОМИЛГОО ХИЙЛГЭЭД БАС ХАТУУ МОДООР ХҮНИЙ ГУЯ БӨГС УЛАЙТАЛ НЬ ГӨВЖ САДИСТ МАЯГТАЙ ТААШААЛ ХҮРТДЭГ ГЭЖ БАЙГАА. ОДОО ТЭГЭЭД ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДАРГА ГЭДЭГ АЛБЫГ 6 ЖИЛ ХАШИХДАА ДАН ТЭНДЭР АВАА ӨГЦӨӨ ХИЙСЭН БАЙДАГ. ЭНЭ ДУНДУУР НИСЛЭГИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА ГЭДЭГ ТОМ АЖИЛ НЬ БАЙХГҮЙ БОЛСОН СОНСТОНО. БАС НИСЭХЭЭР ДҮҮРЭН ЦАГДАА, ШҮҮХ ПРОКУРОРЫН ЭХНЭР, ХҮҮ, ОХИН, ХАМААТАНАЖИЛД ОРЧИХСОН НИСЭХИЙН ХӨРНГӨ МЭРЭЭД ЦУСЛАЖ БАЙГАА СОНСОГДОЖ БАЙХ ЮМ. ШУДАРГА ҮНЭНИЙГ Л ЭГЭЛ АРД ХҮСДЭГ ДЭЭ

ГАХАЙ БИ БАЛИАР ШҮҮ
ГАХАЙ БИ БАЛИАР ШҮҮ
2021-06-23 16:28

МИАТ КОМПАНИД ДҮҮ БАТСҮХТЭЙГЭЭ ИЖИЛ АЖИЛ ХИЙЖ БАЙХДАА БҮРТГЭГЧ БҮСГҮЙЧҮҮДЭЭ АЛГАДАЖ, АЧИГЧ НАРАА ШИЛБЭДДЭГ БАЙСНАА МАРТАА ЮҮ. ИНЕГ-ЫН КОРИДОРООР НЭГ ХАРААЛ УРСГАН МУУХАЙ БАХИРЧ ЯВДАГАА ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙТЭЙ ҮЙЛДЭЛ ГЭХ ҮҮ. ЖИ ВИ КАРАОКЕД 4-Н ЯКТАЙ БАНЗАЛДАЖ, БАРМЕНЫГ ӨДӨЖ БАЙГААД БАРЛАГУУДААРАА ЗОДУУЛСНАА МАРТАА ЮҮ. ХОНГИЛЫН ШҮҮГЧ, ЯНХАНДАГЧ З.БОЛДБААТАРААР ЭНЭ ГЭМТ ХЭРГЭЭ ЗОХИЦУУЛСНАА ҮГҮЙ ГЭХ ҮҮ. МУУ ГАХАЙ МИНЬ ЯНХАНДСАН БИЧЛЭГИЙГ ЧИНЬ ЦАЦНА ШҮҮ. ДААНЧ ЧИНИЙ САЙХАН ЭЭЖИЙГ ЧИНЬ БОДООД ЧАДАХГҮЙ НЬ. СЭТГҮҮЛЧ НАРЫГ АЛТАНТУУЛТАЙГАА НИЙЛЖ ШАНТААЖЛАХАА БОЛИОРОЙ. ЧИНИЙ ХЭЛСНЭЭР НҮГЭЛ НҮДЭЭ ОЛНОО ГАЙГҮЙ. 5-Н ӨГҮҮЛБЭР ЗӨВ БИЧИЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ АГЕНТЛАГИЙН ДАРГА ХИЙЖ, НИСЭХИЙН НЭРИЙГ БУЗАРЛАСАН ГАХАЙ ЧИ �######�АА, ЯВЖ АЧИГЧАА ХИЙЖ, ЗОРЧИГЧДЫН ЧЕМОДАНАА УХ.

Зочин
Зочин
2021-06-23 18:01

үнэн цайсан новшнууд. Одоо ерөнхийлөгч болоод сэлмээ нэг эргүүлэх байлгүй

НИСЭХИИЙН 7-Р СУРГУУЛИЙН ХЭСЭГ ТӨГСӨГЧ.
НИСЭХИИЙН 7-Р СУРГУУЛИЙН ХЭСЭГ ТӨГСӨГЧ.
2021-06-23 21:10

Ё .ЭРДЭНЭБАТ ГЭЖ ОРОСОД СУРГУУЛЬ АРАЙ ГЭЖ ТӨГССӨН, ДЭЭР НЬ БОЛОВСРОЛ МУУТАЙ НӨХӨР ЧИНЬ БЯМБАСҮРЭНГИЙН НАЙЗ НЬ. ОДОО УЛАМ Л ДЭВШЭЭД БАЙГАА. ЭНЭНЭЭС ИЛҮҮ МЭДЛЭГ ЧАДВАРТАЙ ХҮМҮҮС ЗӨНДӨӨ БАЙНА. П. ПҮРЭВСҮХЭЭС АВАХУУЛААД ОЛОН САЙХАН МЭДЛЭГТЭЙ ХҮНИЙГ ДЭЭШ НЬ ГАРГАДАГГҮЙ. УЧИР НЬ ӨӨРӨӨС НЬ ИЛҮҮ ЧАДВАРТАЙ ХҮНИЙГ ДЭВШҮҮЛЭХЭЭС АЙДАГ....... УЧИР НЬ ТЭД МӨНГӨӨР ТӨГССӨН ГЭЖ - САНКТЫНХАН ЯРЬДАГ

Холбоотой мэдээ

Back to top button