НийгмийнУЛС ТӨР

ТОЙМ: Өөрийн толгойгүй Засгийн гайгаар өвчинд нэрвэгдсэн иргэд талцаж, “ТЭСРЭВ”

Улс төр, нийгмийн амьдрал буцалсан, урам хугарч, аргаа барсан олны уур бухимдал дээд цэгтээ хүрсэн долоо хоног болж өнгөрлөө.

Цар тахлын улмаас 600 гаруй хүнээ цаг бусаар алдчихсан, өдөрт бүртгэгдэж буй халдварын тоогоороо дэлхийд тэргүүлж, иргэдээсээ шинжилгээ ч авсан зүйлгүй гаргуунд нь хаячихсан дарга нар 100 жилийн ой тэмдэглэж, байр наадам тэмдэглэнэ гэж гүрийсэн нь иргэдийн тэвчээрийн утсыг аргагүй тасалсан юм.

Тиймдээ ч долоо хоног байдал хурцадмал байсаар пүрэв гарагт иргэд нь тэсэрчихлээ. Сүхбаатарын талбайд иргэд эсэргүүцлээ илэрхийлж, “No naadam” жагсаал хийж, халдвар аваад эмнэлэгийн тусламж авч чадахгүй байгаа иргэн төв талбай дээр амиа хорлохыг завдлаа.

Байдал үнэхээр хурцдаж эхэлсэн, иргэдэд бууж өгөхгүй бол болохгүйг ухаарсан дарга нар энэ үед шуурхайлан хуралдаж, наадам хойшлуулахаар болсон нь энэ Засгийн газрын сүүлийн үед гаргасан ганц зөв шийдвэр байлаа. Гэхдээ маш хожимдсон шийдвэр.

-НААДМАА ЭРТ ХОЙШЛУУЛСАН БОЛ ХҮҮХДИЙН АМЬ ЭРСДЭХГҮЙ БАЙВ-

Уг нь аль эрт сарын өмнө наадмаа хойшлуулна гээд хэлчихсэн бол олон олон хүн бухимдаж, морьтон уяачид талбай дээр сүрэглэн ирж, эсэргүүцэл үзүүлэхгүй л байлаа. Бүтэн жил хүлээдэг, бэлддэг наадмыг нь хойшлуулахгүй, хийнэ гээд Засгийн газраас нь мэдэгдчихсэн тул бөхчүүд, уяачид, харваачид бүгд бэлтгэлээ жигдэлж, орон нутгаас адуу малаа ачиж ирээд бэлэн байдалд орчихсон байв.

Сарын өмнө бид яг энэ байдлыг бичиж байв. Наадам хийхгүй бол эртхэн түүнийгээ хэл. Тэгэхгүй бол олон хүний хөдөлмөр үнэгүйдэх вий дээ гэж. Яг л ёсоор боллоо. Бүтэн сар гэрээсээ хол, эхнэр хүүхдээ орхиж бэлтгэл сургуулилтаа хийж байсан бөхчүүд доголон нулимстай, урам нь хугарсан байдалтай цүнх савнуудаа үүрсээр гэр гэрийн зүг одов. Тэд бас л нэг компанид харьяалагдаж, сар бүр цалин авч, баяр наадмаар амжилт үзүүлнэ гэсэн том амлалтаар бүтэн жил бэлтгэлээ хийдэг. Бидэнтэй л адил гэр бүлээ тэжээх гэж яваа улс. Тэднийг ад үзэх шаардлага огтоос үгүй.

Хүй долоо худагт наадмын бэлтгэл аль хэдийн эхэлсэн байсан. Тухайлбал наадмын талбайн зурвасыг тусгаарлан, газар ухаж, тэр хавьд байсан айлуудыг нүүлгэсэн гэх. Түүнчлэн  шинжилгээ авах цэг байгуулж, урлагийнхан, тамирчид, наадмын комисс зэрэг хүмүүсээс өдөр тутам түргэвчисэн тестээр шинжилгээ авч байсан гэж бодохоор хэдий хэмжээний зардал гаргаж байсан нь тодорхой байна.

Тиймээс тэнд олон хоног ажиллаж, амьдралынхаа хайран хэдэн өдрийг гэр бүлээсээ хол, шал дэмий өнгөрүүлсэн хүмүүс Засгийн газрын эргэж буцсан, сэтгэл хөдлөлөөр, сошиалаар ажлаа хийдэг энэ мунхаг байдалд бухимдалтай байгаагаа илэрхийлцгээж, хамаг ачаа бараагаа ачаад явцгаасан сурагтай.

Харин тэднийг ийм хөөрхийлөлтэй байдалд оруулж, гаргасан шийдвэрээ эзэн болж чадаагүй, арчаагүй, ундуй сундуй, өөрийн толгойгүй Засгаас бурууг хайх нь зүйтэй. Хэдэн дарга нарын балгаар хурдан морины сунгаанд уралдаж байсан гурван хүүхэд алтан амиа алдлаа. Мөн одоо хоёр хүүхэд эмнэлэгт байгаа юм. Хэрвээ наадам хийхгүй гээд эрт хэлчихсэн бол тэд амьд байх ч байсан юм бил үү гэдэг харуусал цээж гогдож байна.

НААДАМД ЗОРИУЛСАН ТӨСӨВ ҮРЭН ТАРАН БОЛОВ-

Манай дарга нар яаж ийгээд л наадамлаад, Хүй долоо худагт барьж бэлдсэн ганган тансаг асарт морилж, эрийн гурван наадам үзсэн шигээ сэтгэлээ сэргээчихье гэж бодож мөрөөдсөн. Тиймдээ ч иргэд нь эсэргүүцээд байхад наадам хийнэ гэж шийдвэр гаргаад, эцэс сүүлдээ аргагүйдэж, бууж өгсөн нь энэ.

Гэхдээ юу гээч. Наадамд төсөвлөсөн мөнгө аль хэдийн зарцуулагдсан гэдгийг тэд хэлж буй. Төсөвлөсөн мөнгөний ихэнхийг наадмын нээлт хаалтын контент хийхэд зарцуулсан, тэр нь бараг дууссан байсан учраас наадмын өдрүүдэд видео хэлбэрээр цацна гэдгээ Засгаас мэдэгдчихлээ. Тэгэхээр наадамд зарцуулахаар төсөвлөсөн байсан мөнгийг иргэдийн эрүүл мэндэд зарцуулна гэдэг шал худлаа болж байна.

-НААДАМЛАХААСАА УРЬТАЖ, ТӨСВИЙН ТОДОТГОЛ, ӨРШӨӨЛИЙН ХУУЛИА БАТАЛЛАА-

Түүнчлэн манай дарга нар наадамлахаасаа өмнө хамаг ажлаа жин тан болгоод, хүлээгдэж байсан хэдэн хуулиа машиндчихаад, торгон дээлээ өмсөцгөөгөөд явах төлөвлөгөөтэй байцгаав. Гэвч байрлаж цэнгэх хүсэл нь талаар боллоо. Наадам хойшилсон ч тэд энэ долоо хоногт шахуу ажиллаж хэдэн хуулиа бүгдийг нь баталж дуусгав.  Ирэх долоо хоногоос хотоос гарч одоцгоох нь тодорхой.

Энэ долоо хоногт Өршөөлийн хуулиа баталлаа. 1000 гаруй хоригдол тус хуульд хамрагдаж, 150 нь суллагдаж, бусад нь ялаасаа хасуулахаар болж байна. Төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгээ хийлээ. Хүүхдэд олгож байсан 100 мянга, иргэдийн ус, дулаан, тогны мөнгөний дэмжлэгийг он дуустал үргэлжлүүлэхээр боллоо. Иргэдийн ипотекийн зээлийн төлөлтийг мөн он дуустал царцаалаа.  Энэ арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэхээс өөр аргагүй, маш хүнд байдалд иргэд маань амьдарч байна. Тэд эмнэлгийн тусламж авч чадахүй, эмээ ч авч чадахгүй нөхцөл байдал үүсээд байна.

Түүнчлэн Хөдөлмөрийн хууль, Соёлын тухай хууль, Кино урлагийг дэмжих тухай хууль гэх мэтчилэн салбарын олон хуулийг баталж, гараас гаргалаа.

Ийнхүү цар тахлаас үүдэлтэй улс орон удирдаж буй дарга нар ч учраа олохоо болих шинжтэй, иргэд нь ч нь туйлдаж, тэсэрсэн нэгэн долоо хоног дууслаа. Нөхцөл байдал сайжраасай билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-03 10:32

unene yum ba. talcaad bh yu baihaw. hedhen moritong aduu ch hotolson 20 m#lching bailgaal bhiiimdaaa

Зочин
Зочин
2021-07-03 11:26

Луйвраар гарч ирсэн хүүк , тэнэг пацан ер.сайд нэр зүйчийг огцруулах хэрэгтэй.З�##�уучуудаа босцгоо

зочин
зочин
2021-07-03 11:52

Засгийн газар баяр наадмыг нэг жилээр хойшлуулаад баяр нааадамд зориулж төсөвлөсөн зардлаа эрүүл мэндийн с�##�барт зарцуулна гэдгээг шийдвэрлээд зарласныг тоймч гуай мэдээгүй юу. Мэдсээр байж мэдэн будилж төр засаг ард түмний хооронд яс хаяж байдаг нь таны мэргэжил үү. Эсвэл хүсэл зорилго чинь үү. Та юмыг байгаагаар нь олонд түмэнд хүргээд төр засгийн тэргүүн байна уу хэн байна тэр хүмүүсийг зүгээр л ажлыг нь хийлгэ л дээ. Таныг мөрөөрөө ажлаа хийж байхад чинь ингээ л гуйвуулаад өдөөн хатгаад байв�##� сайхан байх уу.

зочин
зочин
2021-07-03 11:54

дэлхий даяараа хэцүү болсон өвчинг бид я�##�тай билээ хэн нэг хүнийг буруутгах гээд чяах юм билээ өвчин авчраад наасан биш дээ эрсдэлгүй зүйл гэж байхгүй дээ өөрсдөө дор хичээе

Зочин
Зочин
2021-07-03 13:28

ogtsor

Зочин
Зочин
2021-07-03 13:47

Хоорондоо ур�##�цаж байхаар нийлээд их хур�##� засгийг огцруул

Баатар
Баатар
2021-07-03 14:54

МАН-н нэр хүнд ч таср�##�тгүй унаж байна даа, унаг унаг бүр унаг

Зочин
Зочин
2021-07-03 18:59

Ззззсссс наад хэрүүлээ одоо боль. Хичнээн хэрэлддэг юм. З�##�хлаа

иргзн
иргзн
2021-07-03 19:06

МАН, ЗГ З�##�уусаа Хуурч мэхэлжээ,Наадам тэмдэглэхгүй нэг жилээр хойшлуулсан гээд байсан чинь Хүй долоон худагт Цахим наадамын бэлтгэл Үйл ажиллагааг маш чандлан Нууц�##�ж үргэлжилсээр байгааг Иргэд Мэдээллээд байна ш дээ, юун Хэмнэсэн зардлын нь Эрүүл мэндийн байгууллагад зарцуулах бүгд Худлаа бололтой,

Зочин
Зочин
2021-07-03 20:23

ХА ХА СОНИН ЮМ БАЙХ Л ЮМ МАНАЙ ЗАСАГ ШИГ ТОГ УС ТҮЛШИЙГ НЬ БҮТЭН ЖИЛЭЭР ТЭГЛЭЭД ВАКЦИНАА ХИЙЛГЭЭД ӨГӨӨӨЧЭЭ ГЭЖ ГУЙЖ БАЙХАД ТАЛБАЙ ДЭЭРЭЭ ОЧИЖ ХЭВТЧИХЭЭД БИ КОРОНОГООР ҮХЛЭЭ ЗАСАГ НАМАЙГ ХАЙРЛАХГҮЙ БАЙНА Ч ГЭХ ШИГ ХӨЛ ХОРИОД НЭЭГЭЭД АЛЬ БОЛОХ БОЛОМЖООРОО Л АЖИЛЛАЖ БАЙНА ТАЛБАЙ ДЭЭГҮҮР ГҮЙЛДЭЭД БАЙГАА НӨХДҮҮД ЕР НЬ ЯАЛГАХ ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ ТИЙМ Л УХААНТАЙ ЧАДАЛТАЙ ЮМ БОЛ САНАА ОНООГОО ХЭЛЭЭЧ ДЭЭ УЧИРГҮЙ Л ЗАСАГ ОГЦОР ГЭЭД Л ЧАРЛАЛДААД БАЙХ ЮМ

ЗОЧИН
ЗОЧИН
2021-07-04 03:15

ТӨРИЙН ЧАДАМЖ, ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЧАДВАРЫГ ҮНЭХЭЭР МУУТГАЖЭЭ, МАНгарууд.

ЗОЧИН
ЗОЧИН
2021-07-04 03:18

ТӨРИЙН ЧАДАМЖ, ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЧАДВАРЫГ ҮНЭХЭЭР МУУТГАЖЭЭ, МАНгарууд.
ИЙМ Л ХҮМҮҮСИЙГ СОНГОСООР БАЙГАА БИД ЯМАР ТЭНЭГ ВЭ, ӨӨРСӨНДӨӨ Л ГОМД.

Зочин
Зочин
2021-07-04 12:51

Зассс, наадмыг цуцлах шийдвэр гаргах гэж байгааг мэдчихээд АН-хан зориуд мөнгөөр жагсаагаа биздээ. Одоо ялагдлын шокноосоо гарч хэрүүлээ болимоор юм. Ирэх 7 хоногоос т�##�бай дээрх бөөгнөрөлтэй холбоотой х�##�дварын тоо эрс нэмэгдэнэ.

Холбоотой мэдээ

Back to top button